7-р сарын 23-нд Орос, Украины төлөөлөгчид Туркт дараагийн уулзалтаа хийж магадгүй талаар Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэв.
“Өнөөдөр би ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Рустем Умеровтой солилцооны бэлтгэлийн талаар болон ОХУ-ын талтай Туркт хийх ээлжит уулзалтын талаар ярилцлаа. Умеров уулзалтыг лхагва гарагт хийхээр төлөвлөж байна" гэж Зеленский өөрийн Telegram сувагтаар мэдэгджээ.
Тэрбээр Умеровт ОХУ-тай Истанбул дахь "хэлэлцээрийн замыг идэвхжүүлэхийг" даалгаж, үйл явцад "илүү эрчтэй, давшингуй" байхыг шаарджээ.
Орос, Украины талууд Истанбулд хоёр үе шаттай шууд хэлэлцээ хийсэн. Хэлэлцээрийн үр дүнд хоригдлуудыг солилцож, Москва мөн нас барсан Украин цэргүүдийн цогцсыг Киевийн талд хүлээлгэн өгсөн юм.
Түүнчлэн талууд мөргөлдөөнийг зохицуулах тухай санамж бичгийн төслүүдийг солилцсон байна. Үүний зэрэгцээ, Турк, ОХУ гурав дахь шатны хэлэлцээрийг явуулахад бэлэн гэдгээ удаа дараа мэдэгдсэн ч тов саяхныг болтол тодорхой байсан юм.