2026 оны дэлгэцийн хамгийн өндөр хүлээлттэй уран бүтээлүүдийн нэгт зүй ёсоор тооцогдож буй “The Odyssey” бүрэн хэмжээний уран сайхны киноны тасалбар нээлтээ хийхээс жилийн өмнө бүрэн зарагдаж дуусжээ. Ингэснээр “The Odyssey” нь тасалбар борлуулалтын түүхэнд хугацаанаасаа хамгийн эрт дууссан кинонуудын тоонд багтаж байна. Холливудын нэрт найруулагч Кристофер Ноланы энэхүү бүтээл Том Холланд, Мэтт Дэймон, Зендая, Роберт Паттинсон, Энн Хэтвэй, Чарлз Терон зэрэг алдартай жүжигчдийн бүрэлдэхүүнтэй гэдгээрээ ихээхэн анхаарал татаж буй аж.
Одоогоор албан ёсны трейлер нь ч цацагдаагүй байгаа уг кино нь дэлхийн сонгодог утга зохиолын гайхамшигт өв болох Гомерийн “Одиссей” туульст үндэслэсэн бөгөөд дүр сонголт, найруулагчийн бүрэлдэхүүн, урьдчилсан зураг авалтын хэв маяг зэрэг нь үзэгчдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна.
Л.Ням