Монголд саяхан болж өндөрлөсөн 3x3 сагсан бөмбөгийн ДАШТ нь хандалт, хүртээмж, нөлөөллийн хүрээгээр энэ спортын хөгжлийн түүхэн дээд амжилтыг үзүүлж, гол үзүүлэлтэд шинэ жишиг тогтоожээ. Тус тэмцээний видео бичлэг нийт 253 сая хандалттай байсан нь 2023 оны 160 сая хандалтыг хол давсан үзүүлэлт болс¬ноос гадна хүртээмж нь 257 саяд хүрсэн нь өнгөрсөн жилийн өсөлтөө баталсан хэрэг байв. Хэрэглэгчдийн идэвх ч хангалттай өндөр байж, есөн саяд хүрсэн нь 3х3 сагсан бөмбөгийн спорт сонирхогчид төдийгүй нас насны хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байгаагийн нотолгоо гэнэ.
Энэ ДАШТ цахим ертөнцийн дээд амжилтуудыг эвдээд зогсохгүй 200 мянга гаруй шинэ дагагч нэмж чадсанд FIBA 3x3 холбооныхон туйлын сэтгэл хангалуун байгаа аж. Монгол Улсын нийслэл хотын төв талбайд болсон тэмцээнийг дэлхийн 200 гаруй улс орон, газар нутагт цацсан нь өмнөхөөс илт давуу дүн байжээ. Ийнхүү манай улс ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсны дараа Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос “FIBA 3x3 Asia Cup-2027” тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулах эрх өгснөө зарлалаа.
Г.Сансар