Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Цемент Шохой” ТӨХК-д шалгалт хийжээ

ХЭҮК-т иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Комиссын гишүүн Х.Мөнхзулаар ахлуулсан ажлын хэсэг “Цемент Шохой” төрийн өмчит хувьцаат компанийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцааны ялгаварлан гадуурхалт дарамт, хүчирхийллийн хүрээнд хяналт шалгалтыг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулж ажиллалаа.
2023-11-20

 “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Э.Номинчулуун нарт 10-27 сая төгрөгөөр торгох ял шийтгэв

Түүнчлэн Э.Номинчулуун өөртэйгөө холбоотой сөрөг мэдээллүүдийг устгуулах зорилгоор “Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын тэргүүн Б.Ганзоригт 32.8 сая төгрөгийн хахууль өгсөн, түүгээр дамжуулан 2022 оны гуравдугаар сарын 16-нд “Улс төрч агентлаг” (ulsturch.mn) ХХК, “Тэнгэр медиа пи ар групп”, “Асу медиа видео сан” (asu.mn), “Виа бренд медиа” (tsahiur.mn), “Даам медиа” (daam. mn), “Вип зууч сэтгүүл”, “Зөв мэдээлэл холбоо” НҮТББ (zuv.mn), “Нью папараци медиа групп” (paparazzi.mn) ХХК-тай 200 сая төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрийг нь шилжүүлсэн хэмээн буруутгасан.
2023-11-20

“Түмэн айл инвест”-ийн уурхайн ажилчдын визийн зөрчлийг дарагдуулахаар хахууль өгөхийг завджээ 

Монголд үйл ажиллагаа явуулдаг гадаадын, тэр дундаа БНХАУ-ын иргэдийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийнхэн төрийн тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагын хууль сахиулагчдад хахууль өгөхийг завдах тохиолдол цөөнгүй гарч байна. Экологийн цагдаагийн албанаас өнгөрсөн есдүгээр сард Багахангай дүүрэгт гэнэтийн шалгалт хийхэд өмнөд хөршийн иргэний хөрөнгө оруулалттай, ган туйван, металл хийц үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Синвоюань” компанийг шалгасан. Гэтэл тус компанийнхан ямар нэг тусгай зөвшөөрөл авалгүйгээр химийн бодис хууль бусаар хадгалсан, ашиглаж байсан нь илэрч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэх болоход тус компанийн үйлдвэрийн захирлаар ажилладаг, БНХАУ-ын иргэн Хуан Хай Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгчид хоёр сая төгрөгийн хахууль өгөхийг завдсан билээ.
2023-11-20

Оюутнуудтай чөлөөт байдлаар уулзжээ

Оюутнуудын зүгээс тавьж буй асуудлын дийлэнх нь цагийн ажил хөдөлмөр эрхлэхтэй холбоотой болон, хөдөлмөрийн харилцаанд гарч буй хүндрэл бэрхшээлийн тухай байсан юм.
2023-11-20

Тусгай хамгаалалтын хураамжийн төлбөрийг зөв зарцуулдаг системд шилжинэ

Монгол Улсын Засгийн газраас Хөвсгөл аймаг, Хөвсгөл нуур орчмын бүсийг "Эко аялал жуулчлалын бүс" болгон хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
2023-11-20

Ихэнх нутгаар цас орж, шуурна

Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2023-11-20

Сурагчид 1.4 тонн дахивар цуглуулж, 500 000 төгрөгийн хуримтлал үүсгэжээ

Байгальд хаягдах хог хаягдлын хэмжээ, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор "Хог бидний найз" аяныг Увс аймгийн БОАЖГ, ИТХ, ЗДТГ болон бусад төрийн байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.
2023-11-19

Ахлах ангийн сурагчдад соёлын эрхийн бичиг олгох нь

Өсвөр насныхан буюу ахлах ангийн сурагчдад Соёлын эрхийн бичгээр дамжуулан соёл, урлагийн үйлчилгээнд хамрагдах шинэ арга зүйг нэвтрүүлэх тандалт судалгааны ажил эхэллээ.
2023-11-19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсад айлчлал хийнэ

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Парламентын Нийтийн танхимын даргад бараалхаж, Канад Улсын Гадаад хэргийн сайдтай албан ёсны хэлэлцээ хийж, Канад-Монголын парламентын бүлгийн гишүүд, Засгийн газрын зарим гишүүдтэй уулзана.
2023-11-19

Ирэх өдрүүдэд цасаар шуурна

Энэ сарын  20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
2023-11-19

Амралтын өдрүүдээр ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Маргааш буюу 19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 22-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна.
2023-11-18

Говь Гурвансайханд аялсан жуулчны тоо 59 хувиар өсжээ

Ёлын ам, Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий нутгийг хамардаг Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газарт энэ оны эхний 10 сард 28 457 жуулчин нэвтэрчээ. Үүний 17 143 буюу 60 орчим хувь нь гадаадын иргэн бол 11 404 нь дотоодын аялагч аж. Эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гадаад жуулчдын тоо 59 хувиар өсөж, дотоодынх 21 хувиар буурчээ. 
2023-11-18

Нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна

Нийтийн тээврийн салбарт боловсон хүчин дутагдалтай байна. Тухайлбал, инженер техникийн 329 ажилтан байгаа бөгөөд нэмэлтээр 38 хүн шаардлагатай. Засвар үйлчилгээний 241 ажилтан байгаагаас 62 орон тоо сул байна. Мөн 2039 жолооч байгаа бөгөөд 221 хүн шаардлагатай байна. Жолооч хүрэлцээгүй нь автобус үйлчилгээнд явахад нөлөөлж байгаа тул цалин хөлс нэмэгдүүлэх шаардлага бий болсныг дурдаж байлаа.
2023-11-18

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 21.9 дүгээр заалтын өөрчлөлтийг эсэргүүцэв

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 21.9 дүгээр заалтын өөрчлөлтийг эсэргүүцэж, мэдэгдэл гаргалаа.
2023-11-18

Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны нэгдүгээр хэлэлцүүлэг энэ сарын 13-нд болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулсан. Тэгвэл хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр болж, нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, НИТХ дахь намын бүлэг, хороод санал дүгнэлтээ танилцуулан, тэдний саналыг тусган баталлаа.
2023-11-17

МСНЭ-ийн Харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгчийг өөрчилжээ

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн бага хурлын ээлжит худалдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 17 өдөр хуралдлаа. МСНЭ-ийн бага хурал нь их хурлаас сонгогдсон 61 гишүүнтэй. Бага хурлын гишүүдийн 50 иас дээш хувь нь ирсэн нөхцөлд хурлыг хүчинтэйд тооцдог дүрэмтэй.
2023-11-17

Нийт нутгийн 50 хувь нь зудын өндөр эрсдэлтэй байна

Ирэх арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу цас орох бөгөөд нийт нутгийн 48.5 хувь нь бэлчээрийн даац хэт давсан үзүүлэлттэй байгаа
2023-11-17

"Монгол малын маханд антибиотикийн үлдэгдэл байгаа, эсэхийг шалгадаг тул аюулгүй"

Хүн төрөлхтөн 1940 онд антибиотик гэгчийг нээж, зах зээлд нийлүүлснээр сая сая хүний амийг аварсан түүхтэй. Гэтэл өнөөдөр антибиотик өөрөө “алуурчин” болжээ.
2023-11-17