Хөвсгөл нуурт живсэн “Зил 131” автомашиныг 23 метрийн гүнээс татан гаргалаа
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын VI багийн Хатгал тосгон “Тойлогтын үзүүр” гэдэг газар өнгөрөгч нэгдүгээр сарын 11-нд живсэн Зил 131 загварын автомашиныг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, ар гэрийн нийт 23 хүн, жижиг оврын экскаватортайгаар татан гаргаж, эзэмшигчдэд хүлээлгэн өглөө.
2026-04-01
Аймаг, сумын ИТХ-ын 48 мандатад нөхөн сонгууль явуулна
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын энэ оны нөхөн сонгуулийг зургаадугаар сарын 21-нд зохион байгуулахаар болоод буй. Тэгвэл үүний хүрээнд нийт 48 мандатад нөхөн сонгууль явуулах мэдээллийг тухайн шатны ИТХ-уудаас нь СЕХ-нд мэдээлэл өгсөн байна. 16 аймгийн 43 сумын нийт 73 хэсэгт нөхөн сонгууль хийх аж.
2026-04-01
Хамтран амьдрагчаа хөнөөж шүүгээнд нуусан эрийг 23 жил хорино
Хамтран амьдрагч, 30 настай эмэгтэйгээ хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь шүүгээнд нуусан хэрэг 2025 оны есдүгээр сард Баянзүрх дүүрэгт гарсан юм. Цагдаагийн байгууллагад тухайн үед “Миний ах хамтран амьдрагчийнхаа амийг бүрэлгэсэн гээд 2-3 хоног архи уугаад байна” гэсэн мэдээлэл хэрэгт холбогдогчийн дүү өгсний дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.
2026-04-01
Явган хүний замд байршуулсан гэрлийн 1000 шонг шилжүүлээд байна
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн талбай болон явган хүний замд байршуулсан гэрэлтүүлгийн шонгуудыг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн байдаг. Тэгвэл энэ сарын 31-ний байдлаар явган хүний замд тээглэсэн 1000 шонг шилжүүлээд буй бөгөөд зам, талбайн нөхөн сэргээлтийн ажлыг өчигдрөөс эхлүүллээ. Дахиад ч ийм 650 шон үлдсэн бөгөөд тэдгээрийг 2026 онд багтаан шилжүүлэх аж.
2026-04-01
Х.Нямбаатарыг огцруулах өргөдөлд гарын үсэг цуглуулж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг албан тушаалаас нь огцруулах өргөдлийг D-Parliament цахим системд өчигдөр иргэн Г.Төгөлдөр байршуулжээ. Тэрбээр албан тушаалын бү рэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүйн болон хууль зүйн хэд хэдэн зөрчил гаргасан байж болзошгүй тул Үндсэн хууль, холбогдох хууль, тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалуулах зорилгоор Ерөнхий сайд Н.Учралд хандан дээрх өргөдлийг хаягласан байв.
2026-04-01
“StemCo” олон улсын олимпиадаас манай сурагчид дөрвөн медаль хүртэв
Сингапур улсад энэ сарын 28-29-нд болсон, “StemCo” олон улсын олимпиадаас манай сурагчид байгалийн ухааны төрөлд алт, мөнгө, хүрэл, нийт дөрвөн медаль хүртлээ. Үндэсний болон финалын шатны шалгаруулалтаас бүрддэг тус олимпиадад өнөө жил арав гаруй улс өрсөлдсөн бөгөөд Монголоос дөрвөн сурагч шалгаран оролцсоноос бүгд ийнхүү өндөр амжилт үзүүлсэн байна.
2026-03-31
Э.ПҮРЭВСҮРЭН: Жирэмсэн эмэгтэй төмрийн дутагдалтай бол урагт сөргөөр нөлөөлдөг
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийн 2023 онд хийсэн Хоол тэжээлийн үндэсний VI судалгаагаар жирэмсэн эмэгтэй чүүдийн дунд шим тэжээлийн дутагдал өндөр гарсан байна. Тухайлбал, Д амин дэмийн нөөц хангалтгүй, төмөр дутлаас үүдэлтэй цус багадалттай байжээ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 40 гаруй хувь нь төмөр дутагдалтай, үүнээс үүдэлтэй цус багадалт 10 хувьд нь илэрсэн гэнэ. Мөн бие давхар эмэгтэйчүүдийн шээсээр ялгарах иодын хэмжээ ДЭМБ-ын зөвлөмжөөс даруй хоёр дахин бага гарсан байна.
2026-03-31
Хуурай болон шоо хэлбэрийн тараг үйлдвэрлэжээ
“Төгс био” нэрийн бүтээгдэхүүн болох гүн хөлдөөж хатаасан, хуурай болон шоо хэлбэртэй таргийг зах зээлд гаргажээ. Хуурай тараг нь нунтаг бөгөөд усанд найруулж уудаг, мөн хөрөнгө хийх боломжтой аж. Харин шоо хэлбэртэйг нь шууд иддэг юм байна. “Төгс био” нэрийн тараг нь хүнсний тогтворжуулагч, нэмэлт бодисгүй, сарлагийн сүүгээр хийсэн органик бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог гэнэ.
2026-03-31
Үндэсний төв номын сан “Эртэч уншлага“ нэвтрүүлжээ
Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар номын сан дахь Онцлог хэрэгцээт иргэдийн танхимд 2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэл "Эртэч уншлага" үйлчилгээг нэвтрүүлж, ажлын өдрүүдэд 07:30 минутаас уншигчдад үйлчилж эхэлж байна.
2026-03-31