Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурлыг энэ сарын 4-5-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ удаагийн хуралд 30-аад улсын 250 орчим төлөөлөгч оролцох юм. Хурлаар таван үндсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Тухайлбал, Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломжуудын талаар ярилцаж, урьдчилан сэргийлэх талаар хэлэлцэх нь. Мөн аюулгүй байдлын шинэ сорилт, хиймэл оюуны зүгээс тулгарч буй асуудлуудыг хөндөн ярилцахаас гадна Төв болон Зүүн хойд Азийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, хоёр бүс нутгийг холбох ногоон эрчим хүчний коридор байгуулах бодлогын талаар зөвлөлдөнө.
“Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын хү рээнд бүс нутгийн аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг хэлэлцдэг гол тавцан юм. Өдгөө тус хуралд зөвхөн дэд бүс нутгийн төдийгүй Ази-Номхон далай, Ойрх Дорнод, Хойд Америк, Европын орны төлөөлөгчид өргөнөөр оролцдог уламжлал тогтсоныг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Э.Сондор