Баян-Өлгий, Ховдод шүлхий өвчний шинэ төрлийн SАТ-1 вирус дэгдэж, зорчих хөдөлгөөнийг хязгаарлав
Баян-Өлгий аймгийн Алтай сумын нэгдүгээр багийн нутаг, Хужирт гэх газарт өнгөрсөн сарын 21-нд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдсэн бол 27-нд Ховдод мөн илэрчээ. Улмаар аймгийн мал эмнэлгийн газрынхан үзлэг хийж, сорьцыг Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид илгээхэд Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй шүлхий өвчний шинэ төрлийн SAT-1 омог болох нь батлагдсан байна.
2026-06-03
БАЯНХОНГОР АЙМАГТ ЗӨРЧИЛ ГАРГАСАН УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО
Уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан даалгаврын хүрээнд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын болон бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд АҮЭБЯ, орон нутгийн БОГ-тай хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна.
2026-06-02
Хүүхдийн баярын өдрөөр 204 хүүхэд бэртэж эмнэлгийн тусламж авчээ
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд бэртэл гэмтлийн улмаас нийт 204 хүүхэд эмнэлгийн тусламж авчээ. Тэднээс 73 нь эмэгтэй, 131 нь эрэгтэй хүүхэд байсан байна. Бэртсэн хүүхдүүдийн дийлэнх нь унаж гэмтсэн, насны онцлогоос шалтгаалан бэртлийн хэлбэр нь өөр, өөр байжээ.
2026-06-02
Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв
Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын мэдээгээр баруун аймгуудын нутгаар хур тунадас харьцангуй бага, халуун өдрүүд олон хоног үргэлжлэх төлөвтэй байгаа тул ард иргэд эрүүл мэнддээ анхаарч, харшил, зүрх судасны өвчлөл, наршилтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, малчид малын бэлчээрлэлт, усны нөөцөд анхаарах шаардлагатай байна.
2026-06-02
13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байна
Мөн өсвөр насныхны дунд электрон тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж, 13-17 насны дөрвөн сурагч тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа нь анхаарал татаж буй асуудал болж байна. Тамхи нь зүрх судасны өвчин, хавдар, уушгины архаг өвчин зэрэг олон төрлийн өвчний гол эрсдэлт хүчин зүйл бөгөөд жил бүр олон мянган хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
2026-06-02
Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.
2026-06-02
Уламжлалт анагаах ухааны шавь сургалтыг сэргээх нь
Уламжлалт анагаах ухааны өв уламжлалыгорчин үеийн шинжлэх ухааныололт, амжилттай уялдуулан хөгжүүлэх нь салбарын тэргүүний зорилтыннэг болоод буй. Үүний дагуу уламжлалтанагаах ухааны хөгжлийн бодлого, эрх зүйн орчин, эрдэм шинжилгээ, инновац, хүний нөөцийн асуудлыгшийдвэрлэхээр Эрүүл мэндийн яамнаасБоловсролын яам, АШУҮИСийнхантай хамтран ажиллахсанамж бичигбайгуулсан билээ.
2026-06-01
Шөнийн тээвэрт 22.00-02.00 цаг хүртэл долоон автобус үйлчилж байна
Нийслэлд нийтийн тээврийн үйлчилгээнд өдөр бүр 1171 автобус иргэдэд үйлчилж буй. Эдгээр автобус нь ихэнхдээ 06.20-22.00 цаг хүртэл үйлчилгээнд явдаг. Гэхдээ зарим нэг автобусны хөдөлгөөн эхлэх, дуусахцаг бага зэрэг ялгаатай аж. Тухайлбал, М1 буюу “Таван шар-Офицеруудын ордон” чиглэлийн автобусны хөдөлгөөн эхлэх цаг 06.20, эцсийн цэг нь 22.47 цаг. Харин Ч:36 буюу “Гачууртын эцэс-Офицеруудын ордон” чиглэлийнх 06.00-21.48 цаг хүртэл хөдөлгөөнд оролцдог байна. Өөрөөр хэлбэл, 22.00 цагаас хойш нийслэлчүүд хөл дүүжлэх унаагүй болдог.
2026-06-01
Инээд хөөр, баяр баяслаар бялхсан зургаадугаар сар
Хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг, гэр бүлээрээ халуун дулаан дурсамж бүтээдэг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хаяанд ирлээ. Түүх сөхвөл, 1924 онд Женевт “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал батлагдаж, улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос энэ өдрийг дэлхий нийтээрээ тэмдэглэх шийдвэр гаргаж байжээ.
2026-06-01
Австрийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр УДБЭТ-ын гэрэл, тоног төхөөрөмжийг шинэчилнэ
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)ын уран бүтээлч, ажилтан, албан хаагчидтай Соёл, спорт, аялалжуулчлал, залуучуудын сайд өчигдөр уулзаж, театрын барилгын их засвар, техник, хэрэгслийн шинэчлэл, салбарын санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо. УДБЭТ-ын барилгыг иж бүрэн шинэчлэх шаардлагатайбөгөөд их засварын ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа салбарын яамнаас танилцуулсан байна.
2026-05-31
Шаарийбуу, Монголжийбуу нарын ринсрэлийг Монголд анх удаа зална
Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ ням гарагт тохионо. Энэ өдөр Бурхан багшийн лагшин мэндэлсэн, төгс гэгээрэлд хүрсэн, нирваан дүрийг үзүүлсэн гурван их үйл давхацсан хэмээн үздэг. Тиймээс буддын шашны сүм хийдүүдэд ном хурж, сүсэгтэн олон мацаг барих, мал сэтэрлэх, буян үйлдэх зэргээр тэмдэглэдэг уламжлалтай.
2026-05-31