Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр (УДБЭТ)ын уран бүтээлч, ажилтан, албан хаагчидтай Соёл, спорт, аялалжуулчлал, залуучуудын сайд өчигдөр уулзаж, театрын барилгын их засвар, техник, хэрэгслийн шинэчлэл, салбарын санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо. УДБЭТ-ын барилгыг иж бүрэн шинэчлэх шаардлагатайбөгөөд их засварын ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа салбарын яамнаас танилцуулсан байна. Инженерийн шугам сүлжээ, тайзны орчин, гэрэл, дуу, акустикийн системийг шинэчлэх ажилд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэхээр зорьж байгаа гэнэ. Түүнчлэн Австрийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр тайз, гэрэл, дууны тоног төхөөрөмжийг орчин үеийн стандартаднийцүүлэн шинэчлэхээр хэлэлцэж байгаа бөгөөд энэ хүрээнд инженер, техникийн ажилтнуудыг сургаж, чадавхжуулах ажлыг хамтад нь хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн их засварын ажлыг хэрэгжүүлэхдээ театрынхэвийн үйл ажиллагааг аль болох тасалдуулахгүй байх, тоглолт болонбэлтгэл сургуулилалтын нөхцөлийг хадгалах гэнэ. Дээрх уулзалтаар соёл, урлагийнсалбарынтөсвийг олон эх үүсвэрээр бүрдүүлэх бодлогын талаар танилцууллаа. Тодруулбал, улсын болон орон нутгийн төсөв, нэмэлт үйлчилгээ, үр дүнд суурилсан санхүүжилт, аж ахуйн нэгжийн орлогыналбан татварын нэг хувийн буцаан олголтоор соёлын төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих боломжийг өргөжүүлэхээр ярилцжээ.
С.Дулам