Г.Ганцэцэг: Аваргын төлөө өрсөлдөхөд тухайн улсын шүүгч, тамирчин, үзэгчидтэй нь хамт барилддаг
“Хилчин” спорт хороогоор овоглож, бөхийн төрлүүдийн дэвжээнд зодоглодог түүнд 2024 он аз, амжилт дагуулсан өөдрөг жил байв. Тэрбээр олон улсын болон тив, дэлхийн тэмцээнээс есөн медаль хүртэж, аз хөдөлмөрлөсөн хүнд ирдгийг өөрийн хичээл зүтгэл, зорилго тэмүүллээрээ батлан харуулав. Казахстаны Астана хотод самбо бөхийн энэ оны сүүлийн ДАШТ өнгөрсөн сард болоход байлдааны самбогийн төрөлд мөнгөн медаль хүртсэн түүнийг зочноор урилаа.
2024-12-17
Б.Уянга “Mr.Olympia”-д өрсөлдөх эрх гардаж, Д.Ариунцацрал мэргэжлийн тамирчин боллоо
Монголын бодибилдинг, фитнесийн холбооны тамирчид өмнөд хөршийн томоохон хотуудад зохион байгуулсан тэмцээнүүдэд оролцож байна. Тухайлбал, Бээжин хотод үргэлжилж буй “Huanji galaxy” тэмцээнд эрэгтэйчүүдээс Гавьяат тамирчин Г.Дорж бодибилдингийн 80 кг-ын жинд тэргүүн байрт шалгарч, бодибилдинг үнэмлэхүй аваргын төрөлд хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс түүний гэргий Б.Оюунгэрэл бикини C ангилалд аваргалж, бикини үнэмлэхүйд мөн хүрэл медаль зүүв.
2024-12-17
Г.Ануужин Монголын багийн салхийг хагалах нь
Бахрейн улсын Манама хотод энэ сарын 15 хүртэл үргэлжлэх хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 89, эмэгтэйчүүдийн 32 дахь удаагийн ДАШТ-д 92 орны 471 тамирчин өрсөлдөж байна. Монголоос үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлагад таван тамирчин хүч сорих юм.
2024-12-12
Сонсголын бэрхшээлтэй тамирчид медалийн хур буулгав
Малайзын Куала-Лумпур хотод зохион байгуулсан сонсголын бэрхшээлтэй тамирчдын Азийн спортын X наадамд Монголын 17 тамирчин оролцлоо. Тэднээс жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдээс Э.Мөнгөн-Оньс 60 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнээр тус наадмын медалийн салхийг хагалсан.
2024-12-12
“MongolZ” багийнхан түүхэн амжилт үзүүллээ
Цахим спортын дэлхийн аварга шалгаруулах “Perfect world Shanghai major-2024” тэмцээн энэ сарын 5-15-нд БНХАУ-ын Шанхай хотод болж байна. Уг тэмцээнд “Mon-golZ” багийнхан огт ялагдалгүйгээр 13 хожилтойгоор хошуучилж байгаа юм.
2024-12-09
Т.Ариунзаяа Токиогийн “Их дуулга”-аас анхны медалиа хүртэв
Т.Ариунзаяа дагах барилдаанд өнгөрсөн жил Токиогийн “Их дуулга”-д удаалсан Бразилын Жeссика Лимаг буулган авлаа. Медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга эзэн орны Момо Тамаокийг нэмэлт цагт вазари үнэлгээгээр хожиж, насанд хүрэгчдийн ангиллаас анхны мeдалиа зүүв.
2024-12-09
Монголын туялзуур сэлмийн холбоог өндрөөр үнэлэв
Туялзуур сэлмийн холбоог 2009 онд байгуулж, Азийн болон Олон улсын туялзуур сэлмийн холбооны гишүүн болсон цагаас манай тамирчид тэмцээнд оролцож эхэлсэн түүхтэй. Олимпын наадмын төрөлд багтдаг эл спортоор Монголын хүүхэд, залуус сонирхон хичээллэж, эрчимтэй хөгжих болсноор амжилт гаргаж байгаа. Узбекистаны Ташкент хотод Азийн туялзуур сэлмийн холбооны 37 дугаар Ерөнхий ассемблейн хурал саяхан болсон юм.
2024-12-06
Б.Даариймаа дэлхийн шилдэг шүүгч боллоо
Б.Даариймаа насанд хүрэгчдийн ангиллын 13 жингийн зургаад нь аваргын төлөөх тэмцээнийг дэнсэлсэн. Ингэснээр тэрбээр дэлхийн шилдэг шүүгчээр шалгарч, А зэрэглэлийн үнэмлэх гардан авсан юм.
2024-12-06
“Tоп 6” тэмцээний шилдгүүдийг шалгаруулав
Монголын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан, жин тус бүрд шилдгүүдийг тодруулах “Tоп 6” тэмцээнд 19 байгууллагын 83 тамирчин оролцлоо. Олон улс, тив, дэлхийн болон олимпын наадамд өрсөлддөг тамирчид хүч сорьсон нь дээрх тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож байв. Бөхийн хорхойтнуудад өөрийнхөө дэмждэг бөхчүүдийн дэвжээн дээрх ялалт, ялагдал, уран, дайчин, зоримог, гал гарсан барилдааныг үзэж урам авах нь сонирхолтой санагдсан биз ээ.
2024-12-05
Монголын тамирчид Бишкект медалийн хур буулгав
Киргиз улсын Бишкек хотод эхэлсэн мас-рестлингийн өсвөр үе, насанд хүрэгчдийн VI ДАШТ-д Монголын тамирчид улсаа төлөөлөн хүч сорьж байна. Тус тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн ангиллаас 90 кг-ын жинд И.Буяндалай, -125 кг-д Б.Мөнхтүшиг, +125 кг-д М.Төрбат хүрэл медаль хүртэв. Эмэгтэйчүүдийн -85 кг-д Б.Дашням, +85 кг-д Б.Эрдэнэтуяа III байр эзэллээ.
2024-12-03
Дархан-Уулын спорт цогцолборын барилга зургаан сарын дотор тараа таниуллаа
Дархан-Уул аймгийн “Darkhan united arena” спорт цогцолборын дээврээс ус гоожсон байна. Уг барилгыг өнгөрсөн зургаадугаар сарын 21-нд ашиглалтад оруулсан юм. Гэтэл зургаан сар ч бололгүй дээврээс нь ус гоожиж, тараа таниулав. Үүнээс болж тус спорт цогцолборт өнгөрсөн бямба гарагт зохион байгуулсан Үндэсний дээд лигийн тоглолт засварлахад хүрчээ.
2024-12-02