45 дугаар сургуулийн урд талд түр байгууламж барьсан зөрчлийг арилгуулжээ
Тодруулбал, “Голден Билигт” ХХК нь анх 2024 оны есдүгээр сард Сүхбаатар дүүргийн Засаг даргад зуны түр үйлчилгээ буюу жишиг гудамж төслийг хэрэгжүүлэхээр төслөө танилцуулж байжээ. Ийн долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зуны түр зөвшөөрлийг олгосон байна. Гэсэн хэдий ч тус байгууллага нь наадмын амралтын өдрүүдээр зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн сандлыг буулган, тухайн талбайд есөн ширхэг зөөврийн кофе шопын зориулалттай путикийг байрлуулаад байсан юм.
2025-07-22
Оройдоо бороо орно
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр хална.
2025-07-22
НББХ: Нийтдээ 15 удаа хуралдаж, 29 асуудал хэлэлцэн, гурван удаагийн сонсгол явуулжээ
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо нийт 15 удаа хуралдаж, 29 асуудал хэлэлцсэний дотор хуулийн 14, Улсын Их Хурлын тогтоолын дөрөв, Байнгын хорооны тогтоолын найман төсөл, эрхлэх асуудлын хүрээний салбар, яам, агентлаг, харьяа байгууллагын 14 тайлан, мэдээллийг сонсож, хэлэлцжээ.
2025-07-21
С.Баярбилэг: Хохирогчийн биеийн байдал сайнгүй, эмнэлгийн хяналтад эмчилгээ хийлгэж байна
"Эрэл” ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбатын хүү Т, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү С нар хүн зодож, хүнд гэмтээсэн талаарх мэдээллийг бид мэдээлсэн. /өмнөх мэдээлэл унших/ Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, хошууч С.Баярбилэг мэдээллээ. Тэрбээр, "Энэ сарын 18-19-нд шилжих шөнийн 03.30 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо, Хүүхдийн 100 орчимд бусдад зодуулсан гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг хэргийг харьяа цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгаж, шалгалтын ажил үргэлжилж байна. Шалгалтын явцад 28 настай Т, 29 настай С нарыг холбон шалгаж байна.
2025-07-21
НӨАТ-ын сулгалаа энэ сарын 23-нд болно
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол нөгөөдөр буюу энэ сарын 23-нд 13.00 цагт ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
2025-07-21
Нийслэлд 33 хэм халуун байна
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 19-24 хэм, Эг, Үүр, Орхон, Сэлэнгийн хөндийгөөр 24-29 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар 34-39 хэм, бусад нутгаар 29-34 хэм дулаан байна.
2025-07-21
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүлжээ
Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих төслийн хэлэлцээнд “Наанова грийн энержи Монголиа” ХХК, “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК, “Шанхай Эс Юу Эс” ХХК гэх гурван оролцогч саналаа ирүүлжээ.
2025-07-20
Нийслэлд 26-28 хэм дулаан байна.
Долоодугаар сарын 19-ний өдөр Дорнодын зүүн сумдаар ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2025-07-19
Баяр наадмын үеэр гэмтэл согог судлалын үндэсний төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд буюу 2025 оны 07 дугаар сарын 10-наас 17-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс насанд хүрэгсэд 2514, 0-18 насны хүүхэд 1579 байна. Түүнчлэн төв болон салбар эмнэлэгт нийт 123 үйлчлүүлэгчид яаралтай мэс засал, 119 үйлчлүүлэгчид төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.
2025-07-18