2026 оны 01 дүгээр сарын 01-нээс 50 хувь, 11 сарын 01-нээс 75 хувьд хүргэх буюу 2 сая 800 мянган төгрөг болгох, эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалинг 2026 оны 1 дүгээр сарын 1-нээс 15 хувиар, ахмад настнуудын болон халамжийн тэтгэврийг 8.6 хувиар нэмэх шийдвэрийг гаргалаа.
УИХ дахь МАН бүлгийн дарга Ж.Батжаргал " Багш нарын цалин нэмэхэд 1.1 их наяд төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй. Төсөв батлагдсантай холбогдуулж авч хэрэгжүүлэх арга хэмжээний тогтоол гарах юм. Улсын хэмжээнд хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлаа нэг мөр судалж, шийдэх хэрэгтэй" гэх мэдээллийг өглөө.