Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт "Засгийн газрын өнөөдрийн хурлаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2010 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хийсэн нүүрс худалдах, худалдан авах 581 гэрээг олон нийтэд ил болгох шийдвэр гаргалаа. Өнгөрсөн хугацаанд хийгдсэн 586 гэрээ байна. Үлдсэн таван гэрээ нь олон улсын томоохон компаниудтай хийсэн, нөгөө талаас зөвшөөрөл авч байж, ил болгох ёстой гэрээнүүд юм. Сарын өмнө Засгийн газрын хурлаар тус компанийн офтэйк 40 гэрээг ил болгох шийдвэр гарч байсан. Эдгээр гэрээг ЭТТ-н вэб сайтад холбогдох гэрээнүүдийг байршуулах ажлыг хийнэ.
Мөн эрдэнэс таван толгойг тойрсон нүүрсний хулгайг ил болгох, гэрээ хэлэлцээрийг шилэн байлгах зорилгоор ийнхүү ил болгож байна. Өөрөөр хэлбэл, олон нийтийн мэдэх эрхийг хангах юм.
Түүнчлэн олон улсын аудитын байгууллагыг нээлттэй сонгон шалгаруулж, ЭТТ компанийн сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэхээр болсон. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд " гэлээ.