Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

ХСҮТ-ийнхөн хүүхдийн цэцэрлэгтэй боллоо 

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)ийнхөн ротаричуудын халуун дэмжлэгтэйгээр хүүхдийн цэцэрлэг болон сэргээн засах эмчилгээний тоног төхөөрөмжтэй болжээ. Тодруулбал, эмнэлгийн дэргэд 87 мянган ам.долларын санхүүжилтээр барьсан цэцэрлэгийг өнгөрсөн баасан гарагт ашиглалтад оруулж, нээлээ.
2026-08-24

Есөн сургуульд гал тогооны тоног төхөөрөмж хандивлана 

Боловсролын яам “Таван богд автомотив” ХХК, “Таван богд финанс” ББСБ хамтран ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний орчин болон анги, танхимын тохижилтыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зур­­лаа.
2026-08-24

Монгол хорхог гиннест бүртгэгдлээ

Монголын мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан “Гиннес”-ийн дээд амжилтанд “Монгол зоог”-ийг бүртгүүлэх үйл ажиллагаа амжилттай болж, “батламж”-аа гардан авчээ.
2026-08-24

Тархинд ойр байрладаг “нуугдсан” эсийг илрүүлжээ 

АНУ-ын Сент-Луис хот дахь Вашингтоны их сургуулийн судлаачид хүний гавлын ясанд тунгалгийн булчирхайтай төстэй эсийн бөөгнөрөл байдгийг тогтоосон талаар “Nature” сэтгүүлд мэдээлжээ. Өдийг хүртэл “нуугдсан” эл бүтэц нь В-эс буюу В-лимфоцит (дархлааны тогтолцооны гол бүрэлдэхүүн болох цагаан эс бөгөөд хариу урвалд чухал үүрэгтэй, вирус, бактери зэргийг таньж эсрэг биет үүсгэдэг) гэсэн үг.
2026-08-24

Эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, төрөлжүүлэх төслийг өргөн барив 

Эдийн засгийн тусгай бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг гишүүн Х.Ганхуяг, Р.Батболд, Ц.Мөнхбат, Х.Жангабыл нар УИХ-ын даргад өргөн барив. 2002 онд баталж, 2015 онд шинэчлэн найруулсан Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг тэд шинэчлэн боловсруулсан аж. Өнгөрсөн хугацаанд чөлөөт бүсийг хөгжүүлэх ажил манай улсад төдий­лөн урагшлаагүй тул өмнөх алдааг засаж, арай өөр арга барилаар ажиллаад үзэх нь зөв хэмээн гишүүд үзжээ. Уг хуулийг баталснаар бүх төрлийн чөлөөт бүсэд үйлч­ лэх боломжтой эрх зүйн зохицуулалт бий болох гэнэ.
2026-08-24

Г.Уянга Ази, Номхон далайн бүсийн шилдэг залуу мэргэжилтнээр шалгарав 

Ази, Номхон далайн аялал жуулчлалын холбооноос зохион байгуулдаг уламжлалтай “PATA face of the future” олон улсын уралдаанд манай улсаас нэр дэвшин оролцсон Г.Уянга “Тогтвор­той байд­лын шилдэг санаачилга” ангилалд ялагчаар тодорч, тус шагналыг Монголоос анх удаа хүртжээ.
2026-08-24

Багш мэргэжлээр суралцагчид тэтгэлэг олгох шалгуурыг өндөрсгөжээ 

Боловсролын яамнаас 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл, зохион байгуулалтын талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр анхаарал татсан нэг асуудал нь эрэлттэй, тэр­гүүлэх болон багш мэргэжлээр суралцагчийн тэт­гэлэг олгох шалгуурыг өндөрсгөсөн байна. Тодруулбал, багш мэргэжлээр суралцагчид голч дүн нь 2.7-гоос, элсэлтийн шалгалтын оноо нь 480-аас дээш бол тэтгэлэг олгодог байв.
2026-08-24

Дарга нарын төсөөлөлд “цэцэглэсэн” дагуул хотын бодит төрх

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын хүрээнд болсон “Хотын дарга нарын чуулга уулзалт”-д ирээдүйгээс ирсэн буюу цаасан дээр “амилсан” нэгэн хотын удирдлага оролцож, цугласан олныг гайхшируулжээ. Энэ уулзалтын үеэр хотын удирдлагууд хэт төвлөрлөөс улбаатай экосистемийн доголдол, ногоон дэд бүтцийн хүртээмж гээд хүн ам ихтэй суурин газруудад нийтлэг тулгамддаг бэрхшээлүүдийг хэлэлцэж, гарц шийдэл эрэлхийлсэн бол өнөөх дарга “Монголчууд бид хотын газрыг зоосны нүхээр биш, хариуцлага гэж харах цаг болсон.
2026-08-24

БНСУ-ын Эмэгтэйчүүд, гэр бүлийн сантай хамтран ажиллана 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхан БНСУын Нийгмийн бодлого судлалын хүрээлэн, Сөүлийн Эмэг­тэйчүүд, гэр бүлийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус хү­рээлэнг 1989 онд байгуулсан бөгөөд нийгмийн хамгаалал, даат­гал, хөдөлмөр эрхлэлт, хүн ам зүй ба демографын өөрчлөлт, эмзэг бүлгийн иргэдийн орон сууцын бодлого, нийгмийн тэгш бус байдал зэрэг өргөн хүрээний асуудлаар судалгаа хийж, бодлогын зөвлөмж боловсруулдаг аж.
2026-08-23

Дуу чимээний бохирдлын тухай төслийг олон нийтээр хэлэлцүүлэх нь 

Их хотынавтомашин, мотоцикл, барилга угс­ралт, үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээний газ­раасөдөр, шөнөгүй гарах хэт чанга дуу чимээ нь хүний тав тухыг алдагдуулаад зогсохгүй эрүүл мэнд, амьдралын чанарт маш сөргөөр нөлөөлд­гийгдэлхийн олон судалгаагаар батал­санбайдаг.
2026-08-23

Авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлтээ цахимаар өгөөрэй 

Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, уг шийдвэрийг энэ сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Суудлын автомашины хураамж 1000 төгрөг байсныг шинэ­чилсэн тарифаар 5000, ачааныхыг 10 000-аас 20 000 төгрөг болгож нэмсэн юм.
2026-08-23

Химийн хорт бодис ашигласан гэх үндэслэлээр томоохон хувцасны брэндүүдийг шүүхэд өгчээ 

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон хууль хяналтын байгууллагуудаас “Shein”, “Temu”, “Lululemon”, “Alo Yoga”, “Gore-Tex” зэрэг брэндийн зарим бүтээгдэ­хүүнээс PFAS, фталат, хар тугалга, бисфенол А (BPA) зэрэг эрүүл мэндэд хортой химийн бодис илэрсэн, ашигласан байж болзошгүй гэх асуудлаар мөрдөн шалгах болон шүүхийн ажиллагаа явуулж байна. 
2026-08-23

Ойн салбарт 250 сая ам.долларын санхүүжилт татах F4F хөтөлбөр эхлүүлжээ 

Европын Холбооны санхүүжилтээр хэрэг­жүүлэх “Finance for forests” (F4F) буюу “Ойн санхүүжилт” хөтөлбөрийг өчигдөр албан ёсоор эхлүүлж, GGGI болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агент­лаг Ойн газрынхан хамтран ажил­лаххарилцан ойлголцлын санамж би­чигт гарын үсэг зурлаа.
2026-08-22

Хойд Цэнхэрийн агуйгаас эртний зосон зураг бүхий шинэ хунх илрүүлэв 

Ховд аймгийн Манхан сумын нутаг дахь Хойд Цэнхэрийн агуйгаас эртний зо­сон зураг бүхий шинэ хунхыг 74 жилийн дараа нээн илрүүлжээ. ШУА-ийн Ар­хеологийн хүрээлэн болон АНУ-ын Ко­ло­радогийн их сургуулийн хамтарсан “Алтайн археологи” төслийн судалгааны баг өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 10-ны хооронд тус агуйд малтлага, су­далгааны ажил гүйцэтгэсэн байна.
2026-08-22

Явган зорчигчид зам тавьж өгөөгүй 7000 гаруй зөрчил бүртгэгджээ 

Гарцаар гарч яваад автомашинд мөргүүлж, эндсэн тохиолдол байс­хийгээд л гардаг. Явган зорчигч хамгийн “аюулгүй бүс” болох гарцан дээр гэмтэж, бэртэн, амиа алдах нь байж боломгүй. Харамсалтай нь, дүрэмгүй мэт аашилдаг жолооч нар, нөгөө талдаа иргэд гэрэл дохиогүй гарцаар гарахдаа ойртон ирж буй тээврийн хэрэгслийг тооцоолоогүйн энэ төрлийн осол буурахгүй бай­­­гааг цаг­даа­гийнбайгууллагаас анхаа­­руулав.
2026-08-22

“Аялал гэдэг үнэндээ аавыгаа санах л зам байж” 

“Шүлэг ганцаардлаас төрөөд хамт олны дунд ордог. Гэвч тэрхүү хамт олон нь түүнийг бүр ч илүү ганцаардуулдаг. Шүлэг биднийг анагаадаг ч бид шүлгийг анагаадаггүй. Энэ утгаараа яруу найраг цагийн цагт цөөнхийн урлаг байсаар байх болно. Сувдгүй хоосон хясаа шиг шүлэг байлаа ч түүнд нууц бий. Уншигчийг өөрөө өөртөө юугаа ч юм илчлэхийг шаарддаг тийм нууц.
2026-08-21

Малчин залууг дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатууллаа 

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт 32 настай малчин залууг шонхор барихаар явсан гадаадын иргэд дайрч хөнөөсөн хэмээн ар гэрийнхэн нь мэдэгдэж, цахим мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөөд буй. 
2026-08-21

Засварын газрын вьетнам ажилчдыг зодож дээрэмджээ

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг, Дунд Дарь эхийн зам дагуу үйл ажиллагаа явуулдаг авто засварын газарт ажилладаг гадаадын иргэдэд халдаж, дээрэмджээ. Вьетнам иргэдийн ажилладаг уг засварын газарт энэ сарын 17-ны үдэш гурван залуу ороод засварчдыг зодож, орлогын хоёр сая төгрөгийг нь дээрэмдээд зогсохгүй засаж байсан хоёр ч машины цонх, салхины шилийг хагалан зугтсан байна.
2026-08-21

Дорноговийн Засаг даргыг хандив нэрээр мөнгө авсан хэмээн шалгаж байна 

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу мөрдөн шалгаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор зарим цахим мэдээллийн хэрэгслээр “Авлигын асуудлаар баривчилжээ” хэмээн өчигдөр нийтэлсэн байв. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр О.Батжаргалыг хараахан баривчилж саатуулаагүй гэнэ.
2026-08-21

Мастеруудын УАШТ-д түрүүлсэн багууд аваргын цом гардлаа 

Волейболын ахмад мастеруудын УАШТ “V-court” болон “T-court” спорт зааланд зургаан өдөр үргэлж, аваргуудаа тодрууллаа. Эрэгтэйчүүдийн 35-42 насны ангилалд У.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай, Э.Мөнхсайхан ахлагчтай “Эрдэнэт” багийнхан аваргын төлөө Д.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, Ц.Отгонзориг ахлагчтай “Quality”-гийн тоглогчдыг хожиж түрүүлээ.
2026-08-21