Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлэх “Finance for forests” (F4F) буюу “Ойн санхүүжилт” хөтөлбөрийг өчигдөр албан ёсоор эхлүүлж, GGGI болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрынхан хамтран ажиллаххарилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус хөтөлбөрнь уламжлалттөсвийн санхүүжилтээс гаднаногоон бонд, холимог болон нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг шинэлэг санхүүгийн механизмыг ашиглан 2030 он гэхэд Монголын ойн салбарт 250 сая ам.долларын санхүүжилт татах зорилготой юм. Ингэснээр ойг хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой ашиглахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжтой аж.
Мөн энэ өдөр “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон GGGI хоорондын хэлэлцээр” (Host country agreement)-ийг байгуулснаар GGGI-ийн Монгол дахь үйл ажиллагааны эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож, олон улсын санхүүжилт, хөрөнгө оруулалт татах, техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх эрх зүйн орчныг бэхжүүлж буйгаараадавуу талтай гэнэ.
Монгол Улс 2013 онд GGGI-д элссэнээс хойш тус байгууллагын дэмжлэгтэйгээр 375 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлжээ. Түүнчлэн Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC), Эрчим хүчний салбарын ногоон хөгжлийн стратеги зэрэг бодлогын баримт бичиг, судалгаа, төслийг багтаасан 20 гаруй ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Арга хэмжээний үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир болон GGGI-ийн Азийн бүсийн түр орлон гүйцэтгэгч Жасон Ли нар F4F хөтөлбөр болон Host country agreement нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Парисын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, орон нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг онцоллоо.