Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргалыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу мөрдөн шалгаж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор зарим цахим мэдээллийн хэрэгслээр “Авлигын асуудлаар баривчилжээ” хэмээн өчигдөр нийтэлсэн байв. Баттай эх сурвалжуудаас авсан мэдээллээр О.Батжаргалыг хараахан баривчилж саатуулаагүй гэнэ. Түүнийг эрх мэдлээ урвуулан орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн хайгуул, олборлолтын компаниудын удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудаас хандив нэрээр мөнгө нэхэж авсан гэх үндэслэлээр шалгалтын ажиллагаа эхлүүлсэн юм байна.