Засгийн газрын 2026 оны долоодугаар сарын 1-ний өдрийн тогтоолоор олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, уг шийдвэрийг энэ сарын 1-нээс дагаж мөрдөж эхэлсэн. Суудлын автомашины хураамж 1000 төгрөг байсныг шинэчилсэн тарифаар 5000, ачааныхыг 10 000-аас 20 000 төгрөг болгож нэмсэн юм. Тэгвэл Сонгинохайрхан дүүргийн 32, Хан-Уулын 14 дүгээр хорооны болон Налайхын бүх хорооны иргэд цахимаар хүсэлтээ өгснөөр өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг дээрх төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргах боломжтой юм байна. Үл хөдлөх хөрөнгө нь өөрийн нэр дээр бүртгэлтэй бол эдгээрх хорооны иргэд “И-Монголиа” аппликэйшнд шинээр нэвтрүүлсэн цэсээр дамжуулан хүсэлтээ илгээнэ. Ингэхдээ улсын дугаараа оруулан баталгаажуулах аж. Харин өөрийн нэр дээр бүртгэлгүй бол тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хавсаргаж, хаягтай холбоотой мэдээллээ нотлох гэнэ.