Волейболын ахмад мастеруудын УАШТ “V-court” болон “T-court” спорт зааланд зургаан өдөр үргэлж, аваргуудаа тодрууллаа. Эрэгтэйчүүдийн 35-42 насны ангилалд У.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай, Э.Мөнхсайхан ахлагчтай “Эрдэнэт” багийнхан аваргын төлөө Д.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, Ц.Отгонзориг ахлагчтай “Quality”-гийн тоглогчдыг хожиж түрүүлээ. Эмэгтэйчүүдээс Г.Цэцэгжаргал дасгалжуулагчтай, Д.Мөнхзаяа ахлагчтай “Эрдэнэс”-ийн тамирчид алтан медалийн төлөөх тоглолтод Э.Отгонбат дасгалжуулагчтай, С.Отгонбямба ахлагч тай “Төв Миг” багийг хожиж, тэргүүн байр эзлэв. Эрэгтэйчүүдийн 43-49 насныхад Ц.Нэмэх дасгалжуулагчтай, С.Амгаабазар ахлагчтай “Эрчис тал”ынхан П.Баясгалан ахлагчтай, Б.Энхбаатар дасгалжуулагчтай “Эрдэнэт мэйнспринг”-ийнхнийг ур чадвараар илүүрхэж, улсын аварга багаар шалгарсан юм. Эмэгтэйчүүдээс Л.Нарантуяа ахлагчтай “Хера”гийн тоглогчид Ц.Солонго ахлагчтай “Өмнөговь” багийнхныг туршлагаар буулган авсан.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 50-57 насныхад Я.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай, Б.Ганхуяг ахлагчтай “Ховд Алтайн барс”-ынхан Ц.Нэмэх дасгалжуулагчтай, Н.Чулуундаваа ахлагчтай “Эрчис тал”-ын тоглогчдыг ялж, улсын аварга багаар тодорчээ. Эмэгтэйчүүдээс С.Цэендолгор дасгалжуулагчтай, Д.Болормаа ахлагч тай “Амар” багийнхан өрсөлдөгч болох Н.Насанжаргал дасгалжуулагчтай, Л.Цоггэрэл ахлагчтай “Шижир”-ийн тамирчдыг хожиж, алтан медаль хүртсэн байна. Эрэгтэйчүүдийн 58-аас дээш насныхны ангилалд Н.Чулуундаваа дасгалжуулагчтай, Ц.Нэмэх ахлагчтай “Эрчис тал”-ынхан Д.Энхтүвшин дасгалжуулагчтай Д.Жаргалсайхан ахлагчтай “Баянхонгор”ын тамирчидтай тэргүүн байрын төлөө өрсөлдөн аваргын цомтой өндөрлүүлж, эмэгтэйчүүдээс С.Цэендолгор дасгалжуулагчтай “Минжит булган”-ы тоглогчид Д.Болормаа дасгалжуулагчтай, З.Энхтуяа ахлагчтай “Тосон фалконс” багийнхныг буулган авч тэмцээнийг хошуулчилсан юм.