Их хотынавтомашин, мотоцикл, барилга угсралт, үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээний газраасөдөр, шөнөгүй гарах хэт чанга дуу чимээ нь хүний тав тухыг алдагдуулаад зогсохгүй эрүүл мэнд, амьдралын чанарт маш сөргөөр нөлөөлдгийгдэлхийн олон судалгаагаар баталсанбайдаг. Тиймээс иргэдийн эрүүл, амгалан тайван орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангах зорилгоор Дуу чимээний бохирдлын тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж дууссаныг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн юм.
Төсөлд дуу чимээний бохирдлоос урьдчилан сэргийлэх, зөвшөөрөх дээд хэмжээг бүсчлэн тогтоох, үүсгэгч эх үүсвэрийг тодорхойлж, үйл ажиллагаанд нь тавих шаардлага, хяналтыг чангатган хуульчлах, цаашлаад иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагынхны эрх үүрэг, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох зэрэг зохицуулалтыг тусгаад буй аж. Тэрбээр “Дэлхийн олон оронд дуу чимээний бохирдлыг хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хүрээлэн буй орчны томоохон эрсдэлт хүчин зүйлийн нэг гэж үзэн тусгайлсан хууль, эрх зүйн зохицуулалт хэрэгжүүлдэг. Харин манайддуу чимээний зөвшөөрөх хэмжээг тогтоосонстандартууд мөрддөг ч тэдгээр нь техникийн шаардлагаар хязгаарлагдаж, хэрэгжилт, хариуцлагын тогтолцоо хангалтгүй байгаа юм. Иймд хуулийн төслийг илүү бодит, иргэдийн хэрэгцээнднийцүүлэхийн тулд олон нийтийн хэлэлцүүлэг удахгүй зохион байгуулж, мэргэжлийнбайгууллага, судлаачдын саналыг сонсно” гэлээ.
О.Ундрах