ХБНГУ, АНУ-ын баг дэлхийн аварга болов
3х3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насныхны ДАШТ манай улсад боллоо. Тив бүрээ төлөөлсөн эрэгтэй, эмэгтэйчүүдийн шилдэг 40 баг Сүхбаатарын талбайд таван өдрийн турш өрсөлдөв. Энэ удаа ХБНГУ-ын эмэгтэйчүүдийн шигшээ багт Парисын олимпын аварга Элиса Мевиус, Мари Рейчерт нар тоглосон. Гэхдээ олимпын шилдгүүд аваргаа хамгаалж чадсангүй.
2024-09-17
Улсын дугаар автомашинаасаа ч үнэтэй болох уу
Автомашины дугаар дамлан зардаг шинэхэн бизнес Улаанбаатарт тун удахгүй цэцэглэх нь. Уг бизнесийг амжилттай эхлүүлэх хөрс суурь нь ч хэдийн бүрдчихээд байна. Тодруулбал, Улаанбаатарт олгох автомашины улсын бүртгэлийн дугаарыг 730 мянгаар хязгаарлах тогтоолыг нийслэлийн ИТХ-аас өнгөрсөн хоёрдугаар сард “хулгайгаар” баталсан юм.
2024-09-17
Цагдааг удирдах уу, хуулийг шинэчлэх үү, эсвэл хослуулах уу
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гиш үүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрв өн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төл өөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2024-09-16
Т.АРИУНЗАЯА: Амжилт гаргах эхэндээ хол санагддаг ч хичээвэл ойр байдаг
Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн тэргүүний II сургуулийн 12б ангийн сурагч, “Гүрү дожо” дэвжээний тамирчин, спортын мастер Т.Ариунзаяа дотоодын томоохон тэмцээнд хүч сорьдог жингийнхээ тамирчдын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь. Өсвөр үеийнхний УАШТ-д найман удаа шигшээд шалгарч, зургаан алт, хоёр мөнгөн медаль хүртсэн тэрбээр залуучуудын ангиллынхаас хошой алт, нэг мөнгө, насан хүрэгчдийнхээс нэг хүрэл медаль зүүсэн амжилттай. Тивийн тэмцээнд зодоглож, III байрт шалгарснаар шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, Перу улсад өнгөрсөн сарын сүүлчээр зохион байгуулсан өсвөр үеийнхний жүдо бөхийн ДАШТ-ий 57 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аваргаар тодорсон юм. Лима хотын дэвжээнд од шиг гялалзаж, дайчин, зоримог, шийдэмгий барилдаанаараа өрсөлдөгчдөө буулган авч, Төрийн дууллаа эгшиглүүлсэн түүнтэй ярилцлаа.
2024-09-13
Үүдэл эсийн эмчилгээний “үсрэлт”
Ясны чөмөг шилжүүлэн суулгах гэж юу вэ
Гэмтсэн, эсвэл өвчний улмаас үйл ажиллагаа нь алдагдсан чөмгийг эрүүл үүдэл эсээр сольж, цусны эсийн үйлдвэрлэлийг сэргээх үйл явц юм. Чөмөг шилжүүлэн суулгах нэг үйл явцыг цус үүсгэгч үүдэл эс шилжүүлэн суулгах гэнэ. Энгийнээр, ясны чөмгөнд цусны эсүүдийн үйлдвэрлэл явагддаг учраас тэрхүү үүсгэгч эсийг ялган авч, зохих нөхцөлд хадгалаад, өвчтөний биед буцааж хийдэг гэсэн үг.
Эмчилгээний заалт
Цусны хорт хавдрууд, цус багадалт, дархлааны дутмагшил, генетикийн зарим эмгэгтэй өвчтөнд хийдэг дэвшилт технологи юм. Нарийн төлөвлөлт, орчин, бэлтгэл, хяналт гээд эмчилгээний үйл явц 6-8 сар үргэлжилнэ. Өвчнийх нь төрлөөс шалтгаалж, үйлчлүүлэгчдэд өөрийнх нь үүдэл эсийг суулгах, эсэх болон донор шаардлагатай юу гэдгийг эмч нар шийднэ. Цусны хавдартай өвчтөнд ч өөрийнх нь үүдэл эсийг суулгаж болдог. Энэ тохиолдолд эрүүл эсийг нь ялгаж авахдаа өвчнийг нь унтаа байдалд орсон үед “амжуулдаг” байна.
2024-09-13