ХБНГУ-ын “Verdi” үйлдвэрчний эвлэлийнхэн өнөөдөр ажил хаялт зарлаж буйтай холбогдуулан МИАТ компани Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлийн нислэгээ цуцалжээ. Иймд өнөөдөр дээрх нислэгээр зорчихоор төлөвлөсөн үйлчлүүлэгчид тийз худалдан авсан борлуулалтын төвдөө хандах шаардлагатайг анхаарууллаа.
Энэ өдөр ХБНГУ-ын тус нисэх буудалд нийт 1170 нислэгээр 150 000 зорчигч үйлчлүүлэхээр төлөвлөжээ. Гэвч нисэх буудлын газрын үйлчилгээ хариуцсан “Фрапорт” компанийнхан үйлчлүүлэгчдэд яаралтай мэдээлэл хүргэж, нислэгүүдийг цуцлах, зорчигчдыг ирүүлэлгүйгээр зохицуулалт хийж буй аж.
У.Цэцэгсүрэн