PISA буюу cурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс 2022 онд анх удаа хамрагдсан билээ. Харин хоёр дахь удаагийн “PISA-2025” асуулга судалгааг өчигдөр эхлүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, нийслэлээс тус үнэлгээнд хамрагдах 91 сургуулийн 15 настай 3690 сурагч түүвэрт сонгогджээ. Тэдгээр сургуулийн 81 нь ерөнхий, 10 нь мэргэжлийн боловсролынх аж. Сурагчдын мэдлэг, чадварыг математик, унших чадвар, байгалийн ухаан, цахим орчинд суралцахуй гэсэн дөрвөн чиглэлээр үнэлэх юм байна. Сурагчид даалгаврыг хоёр цагт багтаан компьютероор гүйцэтгэх гэнэ. Түүнчлэн сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлох зорилгоор судалгаанд сургуулийн захирал, байгалийн ухааны багш, эцэг, эхчүүдийг хамруулж буй аж. Тэд мөн цахимаар даалгавар гүйцэтгэх бөгөөд 35-50 минутад багтаах ёстой.
Ч.Болор