Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Үйлдвэрчийн эвлэлийн ажилтан, гишүүд хүний эрхийн сургагч багш болно

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК), Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) хамтран ажилтан, гишүүдэд зориулсан хүний эрхийн сургагч багш бэлтгэх хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна. Сургалтаар хүний эрхийн суурь ойлголт, хөдөлмөрлөх болон эвлэлдэн нэгдэх, ажлын байрны хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр мэдлэг олгож, практик ур чадвар эзэмшүүлж буй аж.
2026-09-16

НХОГ-ын удирдлагын хахуулийн хэргийг шүүхэд шилжүүлэв

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (НХОГ)-ын даргаар ажиллаж байсан С.Цэдэн­сод­ном, ерөнхий инженерээр ажиллаж бай­санТ.Оргил-Эрдэнэ болон Б.Батцэнгэл, Ч.Чин­­­зориг, Т.Бат-Оргил, Х.Чу­луунбаатар, Н.Ням­­дорж, Ч.Ганчөдөр, Ч.Баярхүү, У.Од­гэ­­рэл, Х.Наранцэцэг, В.Бо­лорцэцэг, М.Гом­бо­сүрэн, Б.Боролзойхүү, БНХАУ-ын иргэн Ли Жи Тао нарын 15 хүн, хэд хэдэн аж ахуйн нэг­жид холбогдох хэрэгт прокурор ял­лахдүг­нэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сон­гино­­хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн ан­ханшатны тойргийн шүүхэд шилжүүллээ.
2026-09-16

Японы хиймэл дагуулын технологи ашиглах нь

АҮЭБЯ-ны төлөөлөл японы Кисо Жибан компани болон ЖАЙКА-гийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзжээ. Энэ үеэр тус улсын хиймэл дагуулын SAR технологийг ашиглан уул уурхайн хаягдлын да­лангийн нуралт, хөрсний гулгалт, ус нэвчилт, бэлчээрийн гарц, газрын гадаргын хөдөлгөөн, хэв гажилт зэргийг тодорхойлох, эрсдэлийг урьдчилан мэдэх, хянах боломжтой талаар мэдээлээд цаашид хамт­ран ажиллах боломжтойг илэрхийл­жээ.
2026-09-16

Хүүхдүүдэд монгол хэлээ сайн сурахыг захилаа 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцсоныхоо дараа тус аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзаж, ерөнхий боловсролын хоёр, дөрөвдүгээр сургуульд ажилласан байна.
2026-09-16

Цахилгааны 26 мянга гаруй шонд шувуу хамгаалах тусгаарлагч суурилуулжээ 

Монгол орон нь Төв Азийн махчин шувуудын чухал бүс нутаг бөгөөд бүргэд, харцага, сар, тас, ёл, шонхор зэрэг 40 гаруй зүйл бүртгэгдсэн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд бүргэд тэргүүтэй махчин шувууд өндөр хүчдэлд цохиулан олноор хорогдсоор байгаа тул тэднийг хамгаалах ажил тасралтгүй үргэлжилж, холбогдох стандартыг шинэчилжээ.
2026-09-16

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн албан тушаалтнуудыг шалгаж дууслаа

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон хэрэгт холбогдсон тохиолдол нэг бус. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 7-13- ны хооронд эрүүгийн 1035 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас есийг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсний дотор дээрх компанийнхантай холбоотой үйлдлүүд багтжээ.
2026-09-16

Зүүн гурван аймгийн хуульгүй ард зээрийн сүргээ хүйс тэмтрээд дуусаж байна 

Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын “Пулитцер” гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэх шилдэг бүтээлүүдийг “Өнөөдөр” сонин цувралаар уншигчдадаа хүргэж байгаа билээ. 
2026-09-16

 “Солонго 1, 2” орон сууцад хамрагдах иргэдийн хүсэлтийг ирэх сарын 10-14-нд цахимаар хүлээн авна

Түрээслээд өмчлүүлэх “Солонго 1, 2” төслийн орон сууцад хамрагдах иргэдийн дунд ихээхэн хүлээлт үүсээд байгаа билээ. Залуу гэр бүл, тө­рийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ах­мад настан, хөгжлийн бэрхшээлтэй, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон, бай­галийн гамшгийн улмаас гэр оронгүй болсон зэрэг зорилтод бүлгийнхний эл орон сууцад орох хүсэлтийг найм, есдүгээр сард цахимаар авна хэмээн Төрийн өмчит орон сууцын корпорацаас мэдээлж байв.
2026-09-16

Олон сүмийн дурсгалт газраас Чингис хааны билиг сургаал бүхий үйсэн судар илрүүлжээ 

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн дурсгалт газарт хийсэн археологийн малтлагаар Чингис хааны билиг сургаал бүхий үйсэн судар болон XVI-XVII зуунд холбогдох ховор олдвор илрүүлээд байна. Эдгээр нь Монголын бурхны шашны түүх, бичиг соёлын судалгаанд нэн шаардлагатай шинэ хэрэглэгдэхүүн болж буйгаараа чухал ач холбогдолтой юм. 
2026-09-16

Озон задалдаг бодисын хэрэглээг 99 хувиар бууруулжээ

Жил бүрийн есдүгээр сарын 16-ныг Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Уур амьсгалын өөрчлөлт улам эрчимжиж буй энэ үед хүн төрөлхтний хамтын хүчин чармайлтын хамгийн амжилттай жишээнүүдийн нэг болох Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенц, Монреалийн протоколын хэрэгжилтэд улс орнууд онцгой анхаарал хандуулж байна.
2026-09-15

Циркийн хөгжлийн төвийнхөн олон улсын тэмцээнээс “Алтан цом” хүртлээ 

ОХУ-ын Москва хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Олон улсын циркийн жүжигчдийн уралдааны хүүхдийн насны ангилалд Циркийн хөгжлийн төвийн уран бүтээлчид тэргүүлж, “Алтан цом” хүртэв. Тэргүүн байрын үзүүлбэрийг дасгалжуулагч багш Ц.Сэлэнгэ, Ч.Урангоо нар бэлтгэж, Д.Чёрнов найруулан, Е.Павел бүжгийг нь дэглэжээ. 
2026-09-15

Монголын шатарчид Киргизийн багийг хожлоо 

Дэлхийн шатрын III пара олимпиадад өрсөлдөж буй Монголын шигшээ баг гуравдугаар өрөгт Киргизийн багийг 3:1-ээр буулган авлаа. Узбекистаны Самарканд хотод энэ сарын 10-18-нд үргэлжилж буй тус тэмцээний эхний өрөгт манай тамирчид чансаагаар тэргүүлэгч Польшийн багтай 2:2-оор тэнцсэн юм.
2026-09-15

Хавдрын тусламж үзүүлэх 105 мэргэжилтэн бэлдэв 

Хавдар судлалын чиглэлээр төрөлжсөн болон мэргэшлийн сургалт амжилттай дүүргэсэн эмч нарт мэргэжлийн үнэмлэх гардуулах арга хэмжээ Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д болов. Тус төв 2000 оноос хойш хавдар судлалын мэргэжилтнүүд бэлдэж буй юм. Үүний хүрээнд өнөө жил 26 дахь төгсөлтөө хийсэн юм. 
2026-09-15

Шахмал түлшийг өнөөдрөөс борлуулж эхэлнэ 

2026-2027 оны халаалтын улирал эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шахмал түлшийг өнөөдрөөс борлуулж эхэлнэ. Энэ өвөл нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш борлуулах 500 цэг ажиллуулахаар төлөвлөснөөс 446 нь тогтмол үйл ажиллагаа явуулж, 54-ийг нөөцөд үлдээжээ. 
2026-09-15

Согтуу жолооч 10 настай хүүг дайрч, гэмтээжээ

Сүхбаатар дүүргийн нутагт энэ сарын 13-нд “Хүүхэд автомашинд дайруулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Шалгалтаар “Тоёота приус-11” маркийн автомашиныг, 32 настай Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож яваад 10 настай Х гэх хүүг мөргөж гэмтээжээ.
2026-09-15

Т.Доржханд: МАН-ын зарим гишүүн үндэслэлгүй гүтгэж буй нь буруу 

ХҮН намын дарга Т.Доржханд эрчим хүчний салбарт баримталж буй бодлогын талаар өчигдөр танилцуулав. Тэрбээр “Манай улсын эр­чим хүчний системийн 90 хувь нь нүүрс юм. Гэтэл нүүрсний станцыг санхүүжүүлэх төсөв байхгүй, гадаадаас санхүүжүүлэх улс олдохгүй болсон. Харин сэргээгдэх эрчим хүчний станц барих, санхүүжүүлэх боломж байна.
2026-09-15

Цаг уурын бөмбөлөг болон радиозондыг анх удаа татваргүй оруулж ирэв 

Засгийн газрын өнгөрсөн зургаадугаар сарын 24-ний 276 дугаар тогтоолоор судалгаа, шинжилгээнд ашиглах цаг уурын зарим тоног төхөөрөмж, хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн билээ.
2026-09-15

Л.Энх-Амгалан: А.Ариунзаяа болон түүний нөхөд төрийг хагалан бутаргахаар оролдож байна 

Боловсролын сайд Л.Энх-Амгалан өчигдөр мэдээлэл хийв. Төсвийн тодотголд “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 50 тэрбум төгрөг хуваарилсан. Үүнээс 9.8 тэрбумыг нь хувийн сургуулиудын тоног төхөө­рөмж шинэчлэхэд зориулна хэмээсэн. Мөн эдгээр сургууль дунд нь Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий хүний “Их засаг кинг” сургууль багтаж, 3.5 тэрбумын санхүүжилт авахаар төлөвлөсөн тухай мэдээлэл цацагдсан. Үүнд Боловролын сайд “Энэ бол Монголын төрийг хагалж бутаргах гэсэн оролдлого.
2026-09-15

Оргил ачааллын үеэр автобусны тоо, чиглэл, давтамжийг нэмэх үүрэг өглөө 

Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигд­рийн шуурхай хуралдаанаар улс, нийслэлийн төсвөөр хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтуудын явцыг хэлэлцэж, өвөлжилтийн бэлтгэл, авто замын засвар, шинэчлэлийн ажлыг шуурхайлахыг даалгалаа. Энэ онд хотод нийт 544 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж буйгаас барилга угсралт, их засварын 491 ажил 71 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
2026-09-15

АН-ынхан Засгийн газарт итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хөндөнө

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хурал­дааны талаар дарга О.Цогтгэрэл, гишүүн Б.Жар­­галан, Ч.Лодойсамбуу болон ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт нар мэдээлэл хийлээ. АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад “Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэхээр шийдвэр гаргуулах чиглэлд шахаж ажилла” гэжээ. 2026 оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төслийг эрх баригч намын бүлэг нь бүрэн дэмжиж, итгэл үзүүлж байгаа юу гэдгийг тэд асуух гэнэ.
2026-09-15