Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар (НХОГ)-ын даргаар ажиллаж байсан С.Цэдэнсодном, ерөнхий инженерээр ажиллаж байсанТ.Оргил-Эрдэнэ болон Б.Батцэнгэл, Ч.Чинзориг, Т.Бат-Оргил, Х.Чулуунбаатар, Н.Нямдорж, Ч.Ганчөдөр, Ч.Баярхүү, У.Одгэрэл, Х.Наранцэцэг, В.Болорцэцэг, М.Гомбосүрэн, Б.Боролзойхүү, БНХАУ-ын иргэн Ли Жи Тао нарын 15 хүн, хэд хэдэн аж ахуйн нэгжид холбогдох хэрэгт прокурор яллахдүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анханшатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Нийтийн албан тушаалтнууд болон НХОГ-ын дарга С.Цэдэнсодном, ерөнхий инженер Т.ОргилЭрдэнэ тэргүүтэй хүмүүс Барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хийж буй зам, барилгад захиалагчийн хяналт тавих чиг үүргээхэрэгжүүлэхдээ ажахуйннэгжийнудирдлагуудад давуу байдал бий болгож, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэрэгт холбогдсон юм. 2024 оны арваннэгдүгээр сарын сүүлчээр С.Цэдэнсодномыг гадаадаас ирмэгц нь онгоцныбуудал дээр саатуулсан бөгөөд 100-200 орчим сая төгрөгийн хахууль авсан, өндөрүнэтэй амины орон сууц захиалсан, “Мерседес бенз” загварынавтомашин худалданавсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг бодитойтайлбарлаж чадахгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан зэрэг үйлдэлд холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Энэ хүрээнд ерөнхий инженер Т.Оргил-Эрдэнийг ч албадан саатуулж байсан юм.
Уг хэрэгт зам, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ванхүү”, “Цагаантолгойн нуур”, “Байгаль алтай”, “Баянхайрхан эко”, “Бэсүбконстракшн”, БНХАУ-ын “Чайнарейлвэй” гэх аж ахуйн нэгжүүд холбогджээ. Учир нь НХОГ-ын албан тушаалтнуудад хуулийнэтгээдийн нэрийн өмнөөс хахууль өгсөн гэж удирдлагыг нь яллагдагчаар татсангэнэ. Тус газрын албан тушаалтнуудад НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-2, 22.4-1, 22.4-2, 22.10-1, 18.6-2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм байна.