Хавдар судлалын чиглэлээр төрөлжсөн болон мэргэшлийн сургалт амжилттай дүүргэсэн эмч нарт мэргэжлийн үнэмлэх гардуулах арга хэмжээ Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-д болов. Тус төв 2000 оноос хойш хавдар судлалын мэргэжилтнүүд бэлдэж буй юм. Үүний хүрээнд өнөө жил 26 дахь төгсөлтөө хийсэн юм.
Нийт 105 эмч, сувилагч болон эс судлаач мэргэжилтэн хамрагдаж, мэргэжлийн үнэмлэхтэй болжээ. Тэд нийслэл болон орон нутагт төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжлээрээ ажиллах гэнэ. Ингэснээр хавдрын тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд сургалтын үйл ажиллагаа чухал хувь нэмэр оруулж байгааг ХСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Батболд онцолсон. Мөн тус төвийнхөн улсын хэмжээнд хавдар судлалын лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ эмч, эмнэлгийн мэргэжилтнийг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж ирснийг дурдлаа.
Ч.Туяа