Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК), Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) хамтран ажилтан, гишүүдэд зориулсан хүний эрхийн сургагч багш бэлтгэх хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна. Сургалтаар хүний эрхийн суурь ойлголт, хөдөлмөрлөх болон эвлэлдэн нэгдэх, ажлын байрны хүчирхийлэл, бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх зэрэг сэдвээр мэдлэг олгож, практик ур чадвар эзэмшүүлж буй аж. ХЭҮКын дарга Д.Сүнжид үйлдвэрчний эвлэлийн ажилтан, гишүүд нь иргэдийн хөдөлмөрлөх, эвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг хүний эрхийн хамгаалагчид болохыг онцолсон. МҮЭХ болон түүний гишүүн байгууллагын сонгуульт ажилтнуудыг ийн сургагч багшаар бэлтгэн, цаашид тэднээр дамжуулан албан хаагчдад хүний эрхийн боловсрол олгох зорилготой аж.
Ч.Болор