2026-2027 оны халаалтын улирал эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн хэмжээнд шахмал түлшийг өнөөдрөөс борлуулж эхэлнэ. Энэ өвөл нийслэлийн долоон дүүрэгт шахмал түлш борлуулах 500 цэг ажиллуулахаар төлөвлөснөөс 446 нь тогтмол үйл ажиллагаа явуулж, 54-ийг нөөцөд үлдээжээ.
Түлш борлуулах хүсэлт ирүүлсэн 734 иргэнээс шаардлага хангасан 446-тай нь гурвалсан гэрээ байгуулсан аж. Сонгон шалгаруулалтыг дүүргүүдийн ЗДТГ-ын Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, хороодын саналыг үндэслэн “Тавантолгой түлш” компанийн хамтарсан ажлын хэсэг газар дээр нь шалгаж баталгаажуулсан гэнэ.
Энэ өвөл нийслэлийн иргэдэд 300 мянга гаруй тонн хагас кокс, 80 мянган тонн шахмал түлш борлуулахаас гадна аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Түлшний савлагаа өмнөх жилүүдийн адил 25 килограмм байх бөгөөд нэг шуудайг нь 3750 төгрөгөөр худалдана.
Э.Сондор