Дэлхийн шатрын III пара олимпиадад өрсөлдөж буй Монголын шигшээ баг гуравдугаар өрөгт Киргизийн багийг 3:1-ээр буулган авлаа. Узбекистаны Самарканд хотод энэ сарын 10-18-нд үргэлжилж буй тус тэмцээний эхний өрөгт манай тамирчид чансаагаар тэргүүлэгч Польшийн багтай 2:2-оор тэнцсэн юм. Харин хоёрдугаар өрөгт Хорватын багтай мөн ижил харьцаагаар оноо хуваалаа. Шигшээ багийн дасгалжуулагчаар их мастер Г.Мөнхгал, олимпиадын шүүгчээр олон улсын шүүгч Ц.Тулга нар эх орноо төлөөлөн ажиллаж байна. Мөн тэмцээний турш Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар, Пара шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар нар баг тамирчдаа дэмжин ажиллаж байгаа юм.
У.Сүрэн