“ Сансрын юм ярья” хүндэтгэлийн уулзалт ярилцлага боллоо
Монгол, Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн түүхт 45 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан “Сансрын юм ярья” уулзалтыг сансрын нислэгийн түүх, технологийн хөгжил, өнөөгийн чиг хандлагын талаар олон нийтэд таниулах зорилгоор өчигдөр зохион байгуулав.
2026-03-20
Зөвлөлдөх зөвлөлд Э.Бат-Үүл, Д.Лүндээжанцан тэргүүтэй есөн хүнийг томилов
Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдийн бодлыг сонсохын тулд “Баялагтаа эзэн Монгол” зөвлөлдөх санал асуулга явуулахаар Засгийн газраас шийдвэрлэжээ. Санал асуулгын эхний шатыг энэ сарын 27-ноос ирэх сарын 3, дараагийнхыг дөрөвдүгээр сарын 11-12-нд зохион байгуулах нь.
2026-03-20
Эрчим хүчний салбарынхан Засгийн газарт шаардлага хүргүүлэв
Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газар болон салбарын яаманд шаардлага хүргүүлжээ. Салбарын 2026-2027 оны хамтын хэлэлцээрийг энэ оны нэгдүгээр сард эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд албан ёсны гурав, албан бус нэг уулзалт зохион байгуулсан ч нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй аж.
2026-03-20
“Намын дарга спикер хийхэд төр гажууддаг”
АН-ын “4-11” мэдээллийн цагаар цаг үеийн асуудлаар тус намын дарга О.Цогтгэрэл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нар байр суурь илэрхийлэв. Дэд сайдын орон тоог нэмж, төрийн данхар бүтцийг өргөтгөсөн хэмээн Засгийн газрыг шүүмжилж, үүнийгээ эргэж харахгүй бол огцруулах санал оруулахаа тус намынхан хэдэн сарын өмнө мэдэгдсэн юм.
2026-03-20
Тонн зэсийн үнэ арванхоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшинд очив
Зэсийн үнэ одоогоос хоёр сар гаруйн өмнө бүх цаг үеийн түүхэн дээд түвшинд хүрч, өдөр хоногоор шинэ амжилтаа эвдсээр байсан билээ. Хоёр оны заагт дэлхийн томоохон биржүүдэд тонн нь 13 600-14 200 ам.доллар хүртэл гаарч байсан зэсийн ханш сүүлийн үед саарсаар арванхоёрдугаар сараас хойших хамгийн доод түвшиндээ очоод байна.
2026-03-20
Нэгдсэн чуулганы ирц бүрдсэнгүй
УИХ-ын өчигдрийн нэгдсэн чуулганы ирц бүрдсэнгүй. Нэг намын дарга олон улс төрийн хүчний төлөөлөл бүхий хууль тогтоох байгууллагыг удирдах нь зарчмын хувьд буруу, тиймээс Н.Учрал спикерийн ажлаа өгөх хүртэл чуулганд суухгүй гэж сөрөг хүчнийхэн мэдэгдсэн. Тэд энэ үгэндээ хүрэв. Гэхдээ УИХ-ын дэд дарга нарын нэг нь хурал удирдвал оролцоод явна гэсэн юм
2026-03-20
Азийн буудлага спортын холбоо тивийн гар бууны АШТ-ээс олимпын эрх олгоно
Монголын буудлага спортын шигшээ багийнхны оролцох томоохон тэмцээний нэг бол “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадам. Тус наадмыг Японы Айчи муж болон Нагоя хотод есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нд зохион байгуулах юм. Эл наадамд оролцох буудлагын тамирчдын тэмцээн есдүгээр сарын 17-нд эхэлж, аравдугаар сарын 3-нд өндөрлөнө. Манайхан дээрх наадмын дараа ирэх жил Энэтхэгийг зорьж, Дели хотод арванхоёрдугаар сарын 1-10 хүртэл үргэлжлэх Ази тивийн гар бууны аварга шалгаруулах тэмцээнд онч сорих нь.
2026-03-19
Онцгойгийнхонд аварсан хүн бүрийн тоогоор мөнгөн урамшуулал олгоно
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.6 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын 2026 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн 68/ А62 дугаар тушаалаар “Амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.
2026-03-19
Адуут гармын хавар
Тэрбээр 1980-аад оны дунд үеэс төмөр замын хүн болж, тэндхийн Уран зохиолын нэгдлийн нөхөдтэй ойртож эхэлсэн юм байна. Уг нь яах аргагүй уран бүтээлч хүн. Зураг их сайхан авна, шүлгийн хэд хэдэн номтой. Тэдний нэгнийх нь өмнөтгөлийг Монгол даяар мэдэх их Бавуугийн Лхагвасүрэн бичсэн гэж байгаа. Бид хоёр нэг нутгийнх гэж өнөөдөр та бүхэнтэй уулзаж буй энэ хүн “томорно”.
2026-03-19
Дайн хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй
2003 онд Ирак руу АНУ довтолж дэглэмийг нь халсан билээ. Дараа нь сунжирсан иргэний дайн болж, Өрнөдийн улс төрчдөд олны итгэл алдрах болсон. Тэгвэл Иран руу хийж буй одоогийн довтолгоон тэр үеийг санагдуулж байна гэнэ. Иракт хийсэн дайны шалтгаан нь тэнд оршин буй дэглэмийг солих явдал байж. Хүний эрхийг хамгаалах үүднээс энэ зорилтыг зарим хүн зөвтгөж байв. Өөрийн ард түмний эсрэг өдөөсөн Хусейний харгислалыг, түүний дотор курд хүн амынхаа өөдөөс химийн зэвсэг хэрэглэж байгааг яагаад ч зөвтгөх аргагүй байсан нь ойлгомжтой.
2026-03-19
Небраскад ой, хээрийн түймрийн улмаас онц байдал зарлав
АНУ-ын Небраска мужийн төв болон баруун бүс нутагт гарсан ой, хээрийн түймрийн улмаас нэг хүн нас барж, олон арван барилга, байгууламж сүйджээ. Энэ нь тус мужийн хэмжээнд сүүлийн жилүүдэд бүртгэгдээгүй, томоохон хэмжээний гамшигт үзэгдэл болоод буй аж.
2026-03-19
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан 2313 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий прокурорын газар энэ сарын 9-16-ныг хүртэлх хугацаанд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 180 600 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг нэгдсэн санд бүртгэсэн байна. Уг зөрчлүүдээс 174 649-ийг газар дээр нь, 1956-г бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл ногдуулжээ.
2026-03-19
Хүнс хангамжийн мэдээллийг нэгтгэн шинжлэх систем нэвтрүүлэх нь
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Азийн хөгжлийн банкныхан хамтраад хүнсний баталгаат байдлыг сайжруулах төслийнхөө хүрээнд IFSIRS систем хөгжүүлсэн байна. Үүнийгээ Улаанбаатар хотын хэмжээнд нэвтрүүлэх сургалтыг нийслэлийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар, дүүргүүдийн хүнс, худалдаа, үйлчилгээний тасаг, нэгжүүдийн удирдлага, төлөөллийг хамруулан зохион байгуулж буй аж.
2026-03-19
Цэнхэрийн голын эхийг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа
“Монголын нууц товчоо”-нд Сэнгүр горхи нэрээрээ тэмдэглэгдэн үлдсэн түүхт Цэнхэрийн голын эхийг орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар болсныг өчигдөр мэдээллээ. Тодруулбал, голын урсац бүрэлдэх болон эх орчмын нийт 163 543 га газрыг тусгай хамгаалалтад авах асуудлыг Хэнтийн аймгийн Цэнхэрмандал сумын ИТХ-ын аравдугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.
2026-03-19
ДОХ, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдэд олон улс “дүн” тавина
Монгол Улсад хэрэгжүүлж буй ДОХ болон сүрьеэгийн үндэсний хөтөлбөрүүдийн хэрэгжилтэд олон улсын хамтарсан баг хөндлөнгийн үнэлгээ хийж эхэлжээ. Эдгээр хөтөлбөрийг тухайн халдварт өвчний илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах замаар өвчний тархалтыг бууруулах, нас баралтыг хязгаарлах зорилготой хэрэгжүүлдэг юм. Үүний үр дүн, нөлөөллийг бодитой, хараат бус байдлаар үнэлэх зорилгоор хөндлөнгийн үнэлгээг тодорхой давтамжтайгаар зохион байгуулдаг.
2026-03-19
АН-ын ҮБХ-нд нэр дэвших “босго” нь зургаан сая төгрөг гэв
АН-ын дотоод сонгууль, Үндэсний бодлогын хорооны (ҮБХ) сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийн явцын талаар тус намын төв байгууллагын сонгуулийг зохион байгуулах дэд зөвлөлийн дарга О.Баасанхүү өчигдөр мэдээлэл хийв. ҮБХ-ны 378 гишүүнд нэр дэвших бүртгэлийг энэ сарын 17-19-нд хийж буй аж. Ингэхдээ 39 наснаас дээш, доош эмэгтэй, эрэгтэй хүйсээр ангилж бүртгэсэн гэнэ.
2026-03-19
Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барина
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар иргэд ирээдүйгээ зөвхөн улсын биш, хувийн нэмэлт тэтгэврийн санд даатгах, орлогын олон эх үүсвэртэй болох тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв. Уг хуулийг баталснаар тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих боломж бүрдэх аж.
2026-03-19
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд театрын барилга барихыг дэмжээгүйн төлөө захирал Ё.Нямжавыг чөлөөлжээ
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их тетарын барилга барих саналыг дэмжээгүйн төлөө тус хүрээлэнгийн захирал Ё.Нямжавыг чөлөөлөхөөр болжээ. Тэрбээр фэйсбүүк хуудсандаа “Нийслэлийн ЗДТГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга утасдаж, өнөөдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж байгааг дуулгалаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Үндэсний урлагийн их театр барихад зориулж таван га газар ашиглуулах гэрээнд гарын үсэг зурахгүй гэснээрээ сар гаруйн өмнөөс би томчуудын нүдэнд торсон хог болсон.
2026-03-19
“Нийтийн тээврийн салбарыг корпорацын зарчимд шилжүүлнэ”
Нийтийн тээвэрт өмнө нь зөвхөн “Улаанбаатар смарт” картаар зорчдог байсан бол өнгөрсөн онд цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр иргэд нэмээд банкны карт, гар утасны аппликэйшнээр QR код уншуулах, бэлэн мөнгө зэрэг сонголтоор төлбөр төлж үйлчлүүлдэг болсон. Ингэснээр салбарын орлого нэмэгдэж, 2024 онд 33 тэрбум төгрөгийн орлоготой ажилласан бол 2025 онд 56.7 тэрбум буюу 69 хувиар нэмэгдсэн байна.
2026-03-19
Л.Энх-Амгаланг Боловсролын, Б.Найдалааг Эрчим хүчний сайдаар томилохоор болов
Үндсэн хуулийн 39.4-т “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө” хэмээн заасан байдаг. Г.Занданшатарын танхимаас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.
2026-03-19