NBA-ийн “Дорнод” бүсийн аваргын төлөөх дөрөв дэх тоглолт өчигдөр болж, “Нью-Йорк никс” баг өрсөлдөгч “Кливлэнд”-ийг 130:93 харьцаатай бут ниргэлээ. Ийнхүү тэд цувралд 4:0-ийн харьцаатай ялж, 1999 оноос хойш анх удаа финалд шалгарч байна. Тухайн үед тэд “Өрнөд” бүсийн аварга “Сан-Антонио”-д 1:4-ээр хожигдож байсан билээ. Түүнчлэн “Никс” плей-оффт 11 тоглолт дараалж ялсан лигийн түүхэнд дөрөв дэх баг болоод байна. Сонирхуулахад, 2017 онд аваргалсан “Голден стэйт” баг 15 дараалан ялж дээд амжилт тогтоож байсан юм.
Эцэст өгүүлэхэд, финалын тоглолт зургаадугаар сарын 4-нд эхэлнэ.