Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн бодлого, хөтөлбөрт олон улстай төвийн бүсийн эдийн засгийн харилцааг өргөжүүлж, тээвэр ложистикийн нэгдсэн сүлжээнд холбож, хөдөө аж ахуй болон байгалийн нөөцөд тулгуурласан “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс” болгоно гэж заасан. Үүний хүрээнд эрүүл хүнс, түүхий эд бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, цаашид экспортын чиг баримжаатай хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хувийн хэвшлийг бүсийн хэмжээнд дэмжих зорилт тавиад буй. Тиймээс Сэлэнгэ аймагт метал, металл бус эрдэс бодисоор хийсэн бүтээгдэхүүний үйлдвэр, бусад дагалдах үйлдвэрлэл, технологийн парк байгуулах хувийн хэвшлийг дэмжих, Дархан-Уул, Төв аймагт бүсийн эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан металл бус эрдэс бодисоор хийсэн бүтээгдэхүүний үйлдвэр, бусад дагалдах үйлдвэр бүхий үйлдвэрлэл, технологийн парк байгуулахыг дэмжих аж. Түүнчлэн Дархан-Уул, Төв аймагт эдийн засгийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулан Мөн Дархан-Уул, Сэлэнгэ аймагт салбар дундын дадлага, үйлдвэрлэлийн бааз, мал, амьтнаас хүнд халдварладаг өвчний хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах дэд төв байгуулах зэрэг ажлыг бүсийн хэмжээнд үе шаттай хэрэгжүүлж буйг ХХХААҮЯ-наас мэдээллээ.
С.ДУЛАМ