Монголын сэтгүүл зүйн "Их хурд" буюу БАЛДОРЖ шагнал жил бүр шилдгүүдээ тодруулдаг байсан 2008-2018 оны хооронд дахь 10 жил бол шинэ үеийн сэтгүүл зүйн хөгжил, шинэчлэл, өөрчлөлт, төлөвшилд томоохон түлхэц өгсөн үсрэнгүй дэвшлийн түүхэн мөчлөг байсныг салбарын мэргэжилтнүүд, судлаачид, багш нар, "гал тогооныхон" мааньл ил, далд ярьдаг, дурсдаг хэвээр. Монгол Улсад мэргэжлийн сэтгүүл зүйн бүтээлүүдийг дэмжин урамшуулах, сэтгүүл зүйн судлал, шүүмжийг хөгжүүлэх зорилгоор нэрт сэтгүүлч, зохиолч Цэрэндоржийн Балдоржийн дурсгалд зориулсан БАЛДОРЖ шагнал бий болгох санаачилгыг 2008 онд "Балдорж" сангийн удирдах зөвлөлөөс гаргаж, анхны жил зөвхөн сонины сэтгүүлчдийн дунд энэхүү шалгаруулалт явагдсан түүхтэй. Хоёр дахь жилээс нь телевиз, радио, сэтгүүл, сайт гээд сэтгүүл зүйн өргөн уудам талбарт өөр өөрийн чиглэлээр бүтээн туурвиж буй бүхий л сэтгүүлчдийг хамардаг болж, жилд дунджаар 120 гаруй хүн 200 орчим бүтээлээ ирүүлэн, ур чадвараа соридог байв.
Шагналын сан төдийгүй нэр хүнд, ач холбогдол, хамрах цар хүрээгээрээ нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж, Монголын "Пулитцер" гэгддэг байсан БАЛДОРЖ шагналын 10 жилийн түүхэн дэхь шилдэг бүтээлүүдийг "Өнөөдөр" сонин цувралаар уншигчдаад хүргэж байгаа билээ. 2013 оны БАЛДОРЖ шагналын "Шилдэг-10"-т тухайн үеийн "Үндэсний шуудан" сонины тоймч Х.Бүрэнтогтох "Үндэсний энергетик" нийтлэлээрээ шалгарсан юм.
1
Сүүлийн 22 жилд Монгол оронд юу ч хийгдээгүй мэт зарим мааньшагших юм. Тэр үед улс төр, нийгэм, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт болжээ. 22 жилийн өмнө дизель түлш нүдний гэм болсон. Оросууд буцсан. Монголчууд суусан. Иймэ үе байлаа. Ямартай ч Дундговь, Өмнөговь аймаг битүү харанхуй. Аймгийн даргаасаа авхуулаад ард Гомбоо хүртэл лаа бариаад суужбайсан сан. Дулааны цахилгаан станцтай таван газраа эс тооцвол орон даяар иймэрхүү дүр зурагтай байлаа. Лааны гэрэл Монгол оронд цахилгаан гэрлийг орлон мандлаа. Энэ зурвас үед лааны бизнесмен ч төрлөө, бизнесвүүмен ч төрлөо. Тэд мааньМонголын хөдөө тал, орон нутгийн "гэрэл цахилгааныг" хариуцаж байв. Гэхдээ 60-70 жилийн өмнө хөдөөгийн айл өрх ил галтай тулга түшээд суулгаж байсныг бодоход ч бас гайгүй ээ. Бас ч гэж зуух яндантайгаа, лаа шүдэнзтэйгээ байлаа. Уншигч та санаж байгаа биз?! Би л лав сайн санаж байна.
Одоо бол улс орон даяараа төвлөрсөн гэрэл цахилгаанд холбогдоод илч гэрлийн их үү, бага уу гэж ярих хэмжээнд ирэжээ. 22 жилийн өмнө лаа бардаг байсан Даланзадгад, ойр хавийнхаа таван сумын төвтэй нийлээд долоон мВт цахилгааны эрчим хүчийг чамлаад байгаа юм даа. Хаана хөгжил байна тэнд эрчим хүчний хэрэгцээ шууд пропорциаалаар нэмэгдэнэ. Энэ бол аксиом. Аксиом ч гэж дээ энэ бол өнөө цагийн практик. Даланзадгадын дулааны цахилгаан станц 580 гаруй аж ахуйн нэгж, 5900 гаруй айл өрхийг хангадаг аж. Хөөрхийдөө Монгол Улс мааньт 1990-ээд оны сүүлчээр нааш харсан болгонд "За, зү" гэдэг байлаа. Тийм ч учраас хэн зээл тусламж өгнө гэнэ үү, түүнийг алга тосон авдаг байж. Одоо бол зээлийг үр ашигтай ашиглах, зөв зүйлд зарцуулах гэсэн яриа хэл газар авах болжээ. Энэ бол хөгжлийн түлхүүр юм. Монголчууд бид өсөж байгаагийн шинж. Даланзадгадын станцын хувьд тухайн үедээ боловсон хүчний зовлон их. Үхрийн бөөр шиг олон улс орны тоног төхөөрөмжөөс бүтсэн. Хятад, Япон, Солонгос, Энэтхэг. Арай л Сейшелийн арлаас л юм авчраагүй болтой юм. Зуух, турбин, генератор гээд өөр өөр улс гүрнийхь гэнэ. Хоёр жилийн өмнө энэ станц мааньөмнөговьчуудыг бажгаадуулсан. Зогсох алдаад л, зогсох алдаад л. Хязгаарлаад л... Одоо хөөрхий хамаг л хүчээрээ мөлхүүлж байна. Нөөцөд байх зуух үгүй явж байна. Нэг л гацаа гарвал эргэж харахад хэцүү байдалд байна. Энд байгаа хүмүүс хамаг л хүч чармайлтаараа явна. Тэдний буруу гэж юу байх вэ. Барьсан юмыг л байдгаар нь додомдож байна. Жил болгон 1.8 тэрбум төгрөгийн дотаци (татаас) авдаг юм уу даа. Удахгүй энэ бүх зовлон улиг болох бололтой юм. Энэ юуг харуулж байна гэвэл бид техник технологийн түвшинд арай өөрөөр бодож сэтгэх цаг ирснийг харуулж байна. Эрчим хүчний яамны нөхдүүд мэргэжлийн баг бүрэлдхүүн ажилуулах талаар арга хэмжээ авах талаараа амлаж, мэргэжлийн чанартай тодорхой үүрэг өгөв. Бид эрчим хүчний салбарыг шинэ нүдээр харах цаг болсныг салбарын сайд М.Сономпил онцлон хэлж байв. Үнэхээр шинэ нүдээр харах цаг ирлээ. Энэ салбарт алдагдал байвал бусад салбар ямар байх нь хэн бүхэнд ойлгомжтой юм.
2.
Одоогоос 30 гаруй жилийн өмнө үсрэнгүй хөгжлийнхөө гараан дээр БНХАУ-ын стратегийг тодорхойлсон байдаг. Хятадын шинэтгэлийн бодлогын уран барилгач Дэн Сяопин гуай: "Стратегийн зорилт нь нэгд, хөдөө аж ахуй, хоёрт, эрчим хүч, зам харилцаа, гуравт боловсрол, шинжлэх ухаан орно" гэсэн бөлгөө. Манайх ч гэсэн сүүлийн тав, зургаан жил тонгочуулсны хүчинд өөрийн гэсэн идэх гуртайтай, заримдаа илүүчлэх ч болдог болжээ. Хоолондоо холих ногоотой, 50 гаруй сая малтай болсон. Монгол Улс хөдөө аж ахуйн салбартаа 1990 оны уналтаасаа эргээд сэргэлт рүүгээ ирсэн. Дулааны цахилгаан станцын параметрүүдийг жигд барих хэрэгтэй байдаг шиг улс орны бүх салбарын хөгжлийн параметрийг нэгэн жигд барих хэрэгтэй. Дэн өвгөний стратегийн нэг дэх зорилттой хүссэн хүсээгүй монголчуудын үйлдэл давхцаж. Одоо үүнээ улам бэхжүүлэх нь чухал. Одоо эрчим хүчээ улс орныхоо хөгжлийн хэрэгцээтэй холбож зөв хөгжүүлэх үлдэж. Эрчим хүчний бүтээн байгуулалтыг нэгэн санаагаар хийвэл бэлэн болж байна. Зам харилцаа ч мөн адил. Харамсалтай нь одоогоор нарийн цариг, бүдүүн цариг гэдэг хэрүүлийн алимтай л зуурлдах шатандаа явж байна. Дэн өвгөн бүтээн байгуулалтыг нэгэн санаагаар өрнүүлэхийг үргэлж сануулж байсан байдаг. Энэ л манайд дутагдаж байна. Үнэхээр бүтээн байгуулалтыг нэгэн санаагаар өрнүүлэхгүй бол бонд байгаад ч нэмэргүй. Боловсон хүчин байгаад ч бүтэхгүй.
3.
Манай Монгол Улс бол уужим дэлгэр газар нутагтай, хүн хүчний боломж муу орон билээ. Тэр дотроо мэдлэг чадвартай нь бас хэд билээ. Өнөөдөр бид эрчим хүч, зам харилцааны энэ төслүүдийг барьж байгуулахад үйлдвэрлэгч хүчнийхээ боломжийг нэн түрүүнд зөв тооцох цаг нь ирэжээ. Тухайн төсөлдөө нүүр бардам тохирсон мэргэжилтнүүд байх ёстой юм. Өрлөгчин, барилгачин, замчин, цахилгаанчин, гагнуурчин, сантехникч гээд зуун мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэй. Зургаадай таяг тулсан юм шиг туршлага, мэдлэгтэй хүмүүс хэрэгтэй. Дэлхийн банкны төлөөлөгч Корали Гэверс "Стандартын өндөр түвшинд хүрсэн гадаадын барилгын сайн компаниудтай түншийн харилцаа тогтоож гэрээ байгуулах хэрэгтэй" гэж дүгнэсэн. Бид өөрсдийнхөөсөө суурь хүчин чадлаар явбал талаар нэг хөглөрсөн, дуусах, дуусахгүй нь үл мэдэгдэх дутуу бааахан объекттой цаг хугацааг үдэх вий. Хүн үгүй бол проблем үгүй гэж балар үеэд ярьж байв. Өнөөдөр бол хүн үгүй бол хөгжил үгүй. Иймд стандартын түвшинд хүрсэн гадаад, дотоодын түмэн юмыг дуудах, уралдуулах шаардлага гарна. Үүнийг зохион байгуулж чадаж гэмээнэ хөгжилд хүрнэ. Хөгжил тэгж амархан ирэхгүй. Цээжний бангаар хэзээ ч ирэхгүй. Дэлхийн 200 гаруй орны 70 гаруй хувь нь "уучлааарай л" гэсэн нөхдүүд байгаа шүү дээ.
Аливаа хөгжилд цаг тохиолыг олж сонгох нь хамгийн чухал асуудал. Өмнөговь бол хөгжлийн цөм болж байна. Иймэ өргөн уудам орны нэг хэсэгт, нэг хэсэг хүмүүс хөгжлийг авч яваад яваандаа бусдыгаа чирч явах хувь заяа л бидэнд бий. Өөрөөр хэлбэл, яваандаа тэргүүлэн хөгжиж байгаа нутаг орон хоцрогдсон нутаг оронддоо өөрийн хөгжлийг авчирч дагуулж явах нь хууль болой. Үүнээс өөр арга биднэнэд үгүй. Энэ тархай бутархай нутаг орныг зэрэг хөгжүүлнэ гэвэл бидний хүн хүчний боломж ч хүрэхгүй, хөрөнгө мөнгөний чадал ч дийлэхгүй. Тиймээс ч УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд М.Сономпил, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Бадраа нарын яриаа сэдэв ердөө энэ "орбит"-д л эргэлдэж байв. Үнэхээр Монголын хөгжлийг чирч явах эхний локомотив нь энд байна гэж ойлголоо. Энд цахилгаан, дулааны эрчим хүчийг өгье. Төмөр зам болон бусад зам харилцааг хөгжүүлье. Одоо гэхэд хэн ч хэлээгүй байхад шахуу Цогтцэций гэдэг сум бусад аймгийн төвөөс ч том болчихсон байна. Хотын зарим дүүргээс ч том болжээ. Мөнгө эргэлдэж байна. Үйлдвэр, үйлчилгээ хүчээ авах шинжтэй. Цаашдаа зөв явбал хотын нүүрийг олжээ. Долоон МВт голдог Даланзадгад ч томрох, тохижих замдаа аль эрт орсон байна. Энэ бол хэнээс ч хамааралгүй процесс юм. Жам ёсны гэх юм уу даа.
4.
Бид үнэхээр Монгол орны хөгжлийг бодож байгаа юм бол хэн нь баяжчихах болоо гэдгийг бодох эртдэнэ. Хэн нь хийж чадах болоо гэдгийг л бодох цаг ирэжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тавдугаар эх үүсвэрээ бариачаа гэж банга донго хоёр хүртээх болгондоо хэлдэг нь амин чухал үг гэдэг нь алхам бүрд мэдэгдэнэ. Үнэхээр одоогийн байдал ямар байна вэ. Монгол орон нийтдээ 800 МВт орчим цахилгаан энэ хэдэн станцаасаа гаргаж байна. М.Сономпил "1000 МВт-аас доошилох цахилгаан станц бага хүчин чадалтайд тооцогдоно" гэж инженерүүдийн зориг цөсийг хөөргөж байв. Дулааны цахилгаан станцын хүчин чадал иймэ байж л тэр том бүтээн байгуулалтыг барьж авдаг байна. Дэлхийн дулааны цахилгаан станцын 70 гаруй хувь нь иймэ байгаа. Монголын хувьд 400, 500 МВт гэж ярьгаад байгаа нь бидний хүч боломжийн л асуудал. Эрчим хүчний сайд М.Сономпилийн ирээдүйн төсөөллөөр ойрын 10 жилд 2000 МВт хүртэл цахилгаан эрчим хүчний хэрэглээ гарах нь. Тэр цагт дотоодоо цахилгаанаар бүрэн хангана. Одоогоор ОХУ-аас гэхэд 170-ыг авч байна. Цааишлбал 250 МВт болох ч болзошгүй байдалд байна. Сономпилийн ойрын мөрөөдөл бол монголчууд гадагшаа өдөр шөнөгүй нүүрсээ зөөж байхын оронд ойрын ирээдүйд дотоодын хэрэгцээгээ хангаад гадагш нь эрчим хүч гаргах. Энэ чинь л өнөө нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүнээ экспортолж байгаа биш үү. Бид нэмүү өртөг шингээсэн оймс, гутал бүтээгээд Хятад руу гаргадаг ёстой "холоо хэвтэнэ". Бидний нэмүү өртөг шингээсэн ирээдүйн стратегийн бүтээгдэхүүн бол Сономпилийн хэлж буй электроэнерги юм биш үү. Олон юм хөөцөлдөх нь зөв ч биднээс оросууд малын махыг мааньт хүртэл зовоож байж авч байна шүүдээ. Японьчууд Давст уулын "Жамц" давсыг 50 граммаар нь уутлаж авах л байх. Иймд бид тавдугаар эх үүсвэр, зургаадугаар эх үүсвэр, долоодугаар эх үүсвэр гээд ойрын арван жилд зөвхөн цахилгаан станц л бариаад байх хэрэг болох нь ээ. Урд хөрштэй мааньт цахилгаан хэрэгтэй. Гэтэл Хятад улс өнөөдөр эрчим хүчний дутагдалд байдаг ч манайх тэднийхээс одоогоор 60 орчим, зарим эх сурвалжийн хэлж буйгаар 90 МВт цахилгаан эрчим хүч авч байна. Цаашдаа энэ нь 300-400 МВт болох ч хандлага бий. Энэ бол Хятад улсын хувьд юучив дээ шүүдээ. Бид электроэнергийн хувьд хэр зэрэг найдвартай, хүчирхэг түнш болж чадахаас Сономпил сайдын мөрөөдөл хамаарна. Хэрвээ түүний мөрөөдөл 10, магадгүй 20 жилийн дараа биелэж гэмэнэ монголчууд жинхэнэ утгаараа хэппи амьдарч болох юм. Тэгэхдээ ганц электроэнерги, уул уурхайд дулдуйдах биш, бүх салбарт энэ түвшнээ барих ёстой л доо. Одоогоор Оюутолгойгоос гадна Тавантолгойд 100 МВт хүлэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээ буй. Энэ бүс нутагт өөр ч эрчим хүчний шинэ хэрэглээ гарч ирэх том магадлал байгаа. Хэрэв бид гадны цахилгаан эрчим хүчээр энэ бүх төслүүдээ хөдөлгөх юм бол ирэедүйдээ хэчнээн тэрбум ам.долларыг гадагш нь урсгахыг одоогоор тооцоход ч бэрх юм. Монгол Улсад бонд гэж Жэймс Бондоос ч (агент 007) илүү арга учрыг нь олоход хэцүү юм гарч ирлээ. Эргүүлээд өгчихье гэхэд хүү нь явчихсан байдаг. Эдэлгээнд оруулъя гэхэд дав дээр ашгиаа өгчих амь тэмцсэн төслүүд байдаггүй. Өнөөдөр ачааад буулгалаа. Маргааш мөнгийг нь авлаа. Нэг иймэрхүү юм байдаггүй. Үүнийг нээх нь Засгийн газрын ур ухаан, ажил хэргч байдлаас хамаарах нь. Бид чинь төмрийн хүдэр ч гаргаж байна. Хүдрийн засаа ч гаргадаг л гэсэн. Уг нь учраа олмоор юм.
5.
Хэдхэн хоногийн өмнө тав, зургаан жийп машин газар дээрх Гагарин шиг хурдалж өмнийг зорьсон юм. Энэ дотор 20-иод инженер, техникийн өөртөө итгэлтэй нөхөд явна. Ганц хоёр мань мэтийн ядарсан сурвалжлагч дайгдана. Иймэ хурдтай явахад өмний говь руу чиглэсэн 220кВ-ын цахилгаан дамжуулах шугамын тулгуурууд нисэх гэж байгаа хөх тогоруу шиг нүдэнд тусна. Тэд цувсаар... Энгийн үгээр бол ерэлжлэн өнгөрөх өндөр хүчдэлийн шугамууд шүү дээ. Иймэ 398 км шугамыг монгол инженерүүд өөрсдийн гараар барьжээ. Иймэ юмыг монголчууд барьж сурсаар удсан шүүдээ. Хуучин цагт бол орос ах нар гэдэг байлаа, түүнээс өмнө хятад ахан дүүс гэдэг байлаа. Яг нарийндаа Улаанбаатараас Оюутолгой хүртэл 220 кВ-ын 640 км шугам. Иймэ шугамыг Мандалговьд авчирсан байна. Тэгээд Тавантолгой, цааш нь Оюутолгой хүргэжээ. Энэ сайхан мэдээний амьд гэрч болохоор нэг машинд явааа Эрчим хүчний диспетчерийн төвийн дарга Н.Төвшинтөгс, алнаны дарга Б.Төрбат, инженер Х.Гантөмөр, жолооч Г.Төмөрбаатар, миний бие ямар баяр жаргалтай явав аа. Монгол хүн бүр Монгол орныхоо хөгжил цэцэглэлтийн амжилт болгонд баярладаг байна. Бид хэдийгээр нас зүс өөр, мэдлэг мэдрэмж ялгаатай болоовч Монгол орны ололт амжилт бүрд нэгдэн баярлаж чадахыг харлаа. Энэ бүтээн байгуулалтыг гардан зохион байгуулсан хамт олон ч хийсэн бүтээсэнээсээ кайф авч байгаа нь илт. Энэ бүх бүтээн байгуулалтын нээлтийн ажиллагаанд оролцсон сайд М.Сономпил, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нар ч үлэмж додголж байв. Салбарын сайдын хувьд эрчим хүч хаа хүрч байна тэнд баяр баясгалан байх нь мэдээж. Гэхдээ Со сайдын хувьд Өмнөговь аймгаас ажил амьдралын гараагаа эхэлсэн гэдэг том фактор байлаа. Тэнд 1988-1990 онд цэргийн дарга байжээ. Танихгүй, мэдэхгүй хүн ч ховор бололтой юм. "Со сайд аа" гэж хүндэтгэх нь ч тааарах юм. "Сономпил хүү, сайн уу?" гэх нь ч тааарах юм. Бүр том фактор нь Өмнөговь аймаг бол эхнэрийнх нь нутаг. Хадам аав, ээжээ ч тэр дурсахаа мартсангүй. Ц.Оюунбаатар гишүүний хувьд Өмнөговь бол төрж өссөн нутаг нь. Тиймээс ч тэрбээр "Тэмээн поло" гэгчийг Монголд хөгжүүлсэн хүн. Манлай сум төвийн эрчим хүчинд холбогджээ. Сумын Засаг дарга Р.Бурмаа ч нутгийн ард түмэн нь цахилгаантай болсонд хөл нь газар хүрэхгүй байв. Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Бадраа ирэх тав, зургаадугаар сараас эхлээд эрчим хүчний талын зовлонгүй болох нь. Цээж нь амрах нь. И.Гёте "Хувийн ашиг сонирхол албаны ашиг сонирхолтой давхцаж байх шиг сайхан юм байхгүй" гэсэн байдаг. Энэ дөрвөн хүний хувьд улс орны ололт хөгжлийн баяр хувийнх нь баяр баясгалантай давхцаж чадаж байгаа нь юутайй баяр баясгалан билээ.
Монголчууд юм хийж сурчэ. "Энэржи ресурс" ХХК-ийн Ухаа худаг дахь коксжих нүүрсний ордыг түшиглэж "М-си-эс интернэйшнл" ХХК 18 МВт-ын цахилгаан станц бариаад 2011 оны есдүгээр сард ашиглалтад оруулсан юм байна. Уг станц нь уурхай болон бусад дэд бүтцийн төслүүдийг эрчим хүчээр хангах төдийгүй Цогтцэций сумыг цахилгаанаар хангаж байна. Монголчуудын анхны бие даасан бүтээсэн станц гэнэ. 80 гаруй компани, 1500 орчим инженер техникийн ажиллагсад энэхүү гайхамшгийг бүтээжэе. М.Сономпил сайд "Та нар тэр утааг нь хар аа. Иимэ л техник, технологи хэрэгтэй байгаа юм даа" гэлээ. Үнэхээр утаа гэх юм алга шахуу. Худалч хүнд бол хүн дээшээ хааарааад амьсгалж байгаа юм шиг. Уур гаргаж байгаа градирни ч гэмэр юм уу. Нэг л тийм намуухан. Одоо чинь айлын гэрийн утаа ч аймшигтай болсон цагт санаа алдмаар сайхан байлаа. Германы ч юм уу, Австрийн ч юм уу станцын дэргэд зогсож байгаа юм шиг. Хэн хийх нь хамаагүй, хийж чаддаг нь хийх цаг ирэжэ. 18 МВт бага л даа. Гэхдэй 18-ыг хийж байгаа юм чинь 180-ыг туучихна шүүдэе. 1000 МВт-ыг ч хийнэ. Зарчим бол нэг л шүүдэе. Монгол хүн. Гагцхүү шаардагдах хүн хүч, хөрөнгө мөнгөний л ялгаа бий шүүдэе. Биднэнэд уран ч байна. Нүүрс ч байна. Станц л цөөдөөд байна. Дэлхийн бүх дулааны эрчим хүчний 27 хувийг нүүрснээс гаргадаг. Польш, Өмнөд Африкийн БНУ, Монгол гурав бол 100 хувь нүүрснээс гаргаж байгаа юм биш үү?! Овоо хөгжилтэй хоёр оронтой зэрэгцээд туужбайгаа юм. Хятад, Австрали, Мексик ч ихэнх энергиэ нүүрснээс л гаргаж байна. Сайн станц бариаад сайхан амьдрах саруул ирээдүй харагдана. Даланзадгадын станц бол бидний сургамж. Сургамжгүй хөгжил гэж байхгүй. Харин сургамж хэтэрвэл дампуурал болно. Ер нь эрчим хүч дотацитай байна гэдэг улс орон хөгжиход маш хэцүү. Яагаад гэвэл энергетикэд дотаци байна гэдэг бүх газар дотаци байна гэсэн үг. Одоо шилжилтийн эмзэг үе өнгөрч байна. Энэ асуудлыг шийдэх цаг. Энэ нь хөгжих үү, эс хөгжих үү гэдэгтэй үлгэр нэг юм. Иймэ байхад хэчнээн ухаантай мэргэн хүн энэ салбарыг удирдаад ч хэцүү. Удирдагчаас их юм шалтгаалах боловч хэрэглэгч түмнээс хамгийн их юм шалтгаална. Эцэст нь хөгжих гэд байна уу, хөглөрөх гэд байна уу гэдэг монголчуудын цул хүчин болж чадах, эсэхэзас ихэд хамаарна. Тэгээд л нам анги ярьгаад л бие биенээ мияалгаад л байвал "конец". Ёстой өнөө Ц.Нямдоржийн хэлдгэрр, хойд талаас шатахуун нэмэгдэд, урд талаас нүүрсний зам хаагдаад дашийн шог болно. Тэр цагт морио гуядаад, хониоо харуулах л үлднэ дэе. Үгүй, нэг бодлын бөхөө барилдуулаад, мориоо уралдуулаад, дурдангийн тасархай олдвол толгойгоо ороогоод, хошуу хоргой олдвол дээлэй эмжэд санаа амар, сэтгэл тэнүүн сайхан ч юм уу?! Нөгөо талаасаа...харах юм бол?!
Тэгэхдэй бид урагшилсан дээр биз дэ, эцэстэй.
Х.Бүрэнтогтох