Испанийн шигшээ баг энэ жилийн ДАШТ-д оролцох бүрэлдэхүүнээ танилцууллаа. Сонирхолтой нь, тус улсын төдийгүй дэлхийн шилдэг баг болох “Реал”-ын нэг ч тоглогч шигшээдээ дуудагдсангүй. Ийм явдал өмнө нь болж байсан удаагүй. Өөрөөр хэлбэл, Испанийн шигшээ 16 удаа ДАШТ-д оролцоход тухай бүрд нь “Эзэн хааны баг”-ийн тоглогчид багтаж байлаа.
Харин 1920 оны олимпын наадам, 2020 оны Европын АШТ-д “Реал”-ын тоглогч шигшээдээ тоглоогүй түүхтэй.
Испанийн багийн бүрэлдэхүүн
Хаалгач: У.Симон (Атлетик), Д.Райя (Арсенал), Ж.Гарсия (Барселона)
Хамгаалагч: М.Кукурелья (Челси), А.Гримальдо (Байер), Э.Лапорт (Атлетик), П.Кубарси, Э.Гарсия (хоёул “Барселона”), М.Льоренте, М.Пубиль (хоёул “Атлетико”), П.Порро (Тоттенхэм)
Хагас хамгаалагч: Педри, Гави (хоёул “Барселона”), Ф.Руис (ПСЖ), М.Субименди, М.Мерино (хоёул “Арсенал”), Родри (Манчестер Сити), А.Баэна (Атлетико)
Довтлогч: М.Ойарсабаль (Реал Сосьедад), Н.Уильямс (Атлетик), Й.Пино (Кристал Пэлас), Ф.Торрес, Д.Ольмо, Л.Ямаль (бүгд “Барселона”), Б.Иглесиас (Сельта), В.Муньос (Осасуна)