Монгол Японы эмнэлэгт зүрхний хэм алдагдлын шинэ эмчилгээг нэвтрүүллээ
АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлгийнхэн зүрхний хэм алдагдлын үеийн аблаци эмчилгээг шинээр нэвтрүүлсэн байна. Манай улсад энэ төрлийн эмчилгээ шаардлагатай 5000 гаруй өвчтөн бий бөгөөд тусламж, үйлчилгээ авахад нэг жил гаруй хугацааны хүлээгдэл үүссэн гэнэ. Тэгвэл дээрх эмнэлэгт эл тусламж, үйлчилгээг эхлүүлснээр өвчтөний хүлээгдлийг бууруулах, зайлшгүй шаардлагаар өндөр өртгөөр гадаад улсад эмчлүүлэх тохиолдлыг багасгах боломж бүрдэж буйг эмч нар онцоллоо.
2026-05-08
Б.Баясгалан ДАШТ-ий уран нислэгийн F2B ангилалд түрүүллээ
Австралийн баруун эрэгт байрлах Перт хотод болсон уран нислэгийн “Австралийн цом-2026” Дэлхийн цом, жолоодлогот загварын 36 дахь удаагийн ДАШТ-д Монголын шигшээ багийнхан ахлагч Д.Батпүрэв, Д.Баярбат нарын удирдлагад оролцож, 28 улсын тамирчидтай ур чадвараа сорив.
2026-05-08
Нэгнийхээ ажлыг хянадаг тогтолцоо нь АНУ-ын төрийн албан хаагчдыг авлигаас ангид байлгадаг
-Хөгжиж байгаа, хөгжсөн орнууд гадаадын өндөр хөгжилтэй улсуудад ажиллаж, амьдардаг эх орон нэгтнүүдээ улсдаа урьж, тэдний туршлага, мэдлэг боловсролыг ашиглаж ирсэн байдаг. Тухайлбал, манай урд хөрш БНХАУ гадаадад ажиллаж байсан эрдэмтдээ урьж, тухайн улсад авч байсан цалин хөлс, нийгмийн хангамж, тэр бүү хэл, ажиллаж байсан лаборатори, багаж хэрэгслээр нь хүртэл хангасан гэдэг.
2026-05-08
“Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэн инфляц өснө”
Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлвийн талаар Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр өчигдөр танилцуулав. Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувь өссөн ч худалдаа, үйлчилгээний идэвх буюу дотоод эрэлт муу байгаа аж.
2026-05-08
С.БАЯРЦОГТ: Бид хоёр дахь шинэ сэргэн мандлаа эхлүүлж чадлаа
АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр шинэ удирдлагын багийнхан нь байр сууриа илэрхийлэв. Тус намын Үндэсний бодлогын хороо (ҮБХ) уржигдар хуралдаж, ерөнхий нарийн бичгийн даргаа нууц санал хураалтаар тодруулж, мөн таван дэд даргаа сонгосон билээ. С.Баярцогтыг хуралд оролцсон 338 гишүүний 224 буюу 66.2 хувь нь дэмжсэн юм.
2026-05-08
Манай улс Оросын өндөгний хамгийн том импортлогч болжээ
Монгол Улс 2026 оны эхний улиралд ОХУ-аас хамгийн их өндөг импортолсон орон болсныг тус улсын Хөдөө аж ахуйн экспортын төвийн тайланд мэдээлжээ. Манай улс энэ оны нэгдүгээр улиралд хойд хөршөөс нийт 1.9 сая ам.долларын үнэ бүхий өндөг импортолсон нь бүс нутгийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт болсон байна. Энэ нь Монголын өндөгний зах зээл дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй хэвээр байгааг харуулж буй юм.
2026-05-08
Улаан тоосонд дарлагдсан “уур амьсгалын дүрвэгсэд”
Монголчууд бид эртнээс тэнгэрийн өнгийг шинжиж, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой амьдарч ирсэн ард түмэн. Хаврын салхины аясаар зуншлага ямар болохыг урьдчилан тааварлаж, үүлний нүүдлээр цаг агаарын аясыг танин мэддэг нарийн ухаан нүүдэлчдийн амьдралын салшгүй нэг хэсэг байв. Гэвч бидний сэтгэлд хэзээний танил дотно салхи сүүлийн жилүүдэд “зан”-гаа хувиргаж, байгаль эх хэний ч тааварлаагүйгээр хилэгнэн уурсах боллоо.
2026-05-08
Монголын жүдо академийнхан хошой аварга багаар шалгарав
Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос зохион байгуулсан залуучуудын УАШТ-д хот, орон нутгийн 40 байгууллагын 314 тамирчин хүч сорьсноос “МонАлтиус Цагаанбаатар академи”, Монголын жүдо академи, “Иппон дожо” клубийнхэн тус бүр гурван алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүн байрт шалгарлаа.
2026-05-07
Тулаанчдын дараагийн тэмцээн долоодугаар сард болох нь
БНСУ-ын тулааны спортын “Black combat” холбооноос зохион байгуулсан “Black сup 2026”-д Монголын холимог тулааны болон бөхийн спортын тамирчид эхний тулаанаа БНХАУ-ын багтай Осан хотын “Black аgora” ордонд өнгөрсөн сард өрнүүлж, 7:0-ээр ялалт байгуулсан юм. Азийн бүс нутгийн шилдгүүдийг нэг дор цуглуулдаг уг цувралд энэ удаа олон улсын хэмжээний томоохон тулааныг багтааснаараа онцлог.
2026-05-07
Увс аймгийнхан Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит барилдаанд тэргүүлэв
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний 10-15 хүртэлх насныхны УАШТ болов. Барилдаанд 19 аймаг, есөн дүүрэг, 15 клубийн нийт 498 тамирчин оролцоход багийн дүнгээр Увс аймгийнхан тэргүүлж, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговийн баг удаах байруудад шалгарав.
2026-05-07
Холбооны зөвлөлийн тавьсан 20 дахь багц хориг
Оросын эсрэг 20 дахь багц хоригоо тавихаар шийдсэнээ Европын Холбоо өнгөрсөн сарын 23-нд нотлов. Тус холбооны дарга Антониу Кошта энэ талаар мэдээлсэн юм. Хоригоор эрчим хүчний сектор, санхүүгийн байгууллагууд, цэрэг-аж үйлдвэрийн цогцолбортой холбоотой компаниудын үйл ажиллагааг хязгаарлажээ. Мөн 120 хувь хүн, хуулийн этгээд орсон байна.
2026-05-07