Нидерландын нийслэл Амстердам хот байгаль орчинд сөрөг нөлөөтэй бараа бүтээгдэхүүний сурталчилгааг олон нийтийн талбайд байршуулахыг албан ёсоор хориглосон дэлхийн анхны нийслэл боллоо. Шинэ журмын дагуу хотын гудамжнуудаас хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн, бензин болон дизель хөдөлгүүртэй автомашины сурталчилгааг албан ёсоор буулгаж эхэлжээ. Энэхүү хязгаарлалт нь гудамж талбай, нийтийн тээврийн зогсоол болон метроны буудлуудад байрлуулсан зар сурталчилгааны самбаруудад хамаарах аж. Хотын захиргаанаас 2050 он гэхэд Амстердамыг уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөгүй буюу “нүүрстөрөгчийн саармаг” бүс болгох томоохон бодлогын хүрээнд эл шийдвэрийг гаргасан байна. Түүнчлэн энэ нь иргэдийн махны хэрэглээг бууруулах замаар экологийн тэнцвэрийг хадгалах урт хугацааны зорилтын нэгээхэн хэсэг аж. Шинжээчдийн урьдчилсан тооцоогоор зар сурталчилгааны зах зээлд махны чиглэлийн сурталчилгаа 0.1 хувийг эзэлж байсан бол түлшний салбарынх дөрөв орчим хувьтай байжээ.
Э.Сүйлэн