Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооноос зохион байгуулсан залуучуудын УАШТ-д хот, орон нутгийн 40 байгууллагын 314 тамирчин хүч сорьсноос “МонАлтиус Цагаанбаатар академи”, Монголын жүдо академи, “Иппон дожо” клубийнхэн тус бүр гурван алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүн байрт шалгарлаа. Тэмцээнийг хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй болгосон холимог багийн төрөлд Г.Бат-Эрдэнэ дасгалжуулагчийн удирдлагад оролцсон Монголын жүдо академийнхан түрүүлж, хошой аварга баг болов. Тэдэнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн Ч.Марал-Эрдэнэ дасгалжуулагчтай Орхон аймгийн “Ирээдүйн одод” багийнхан удаалж, “Мон Алтиус Цагаанбаатар академи”, “Женко клуб”-ийнхэн хүрэл медальтай өндөрлүүлсэн юм. Энэ удаа түрүүлсэн Монголын жүдо академийн багаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Батсувд, 63 кг-д Х.Ариунтунгалаг алт, 78 кг-д Б.Хүслэн хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдээс 90 кг-дБ.Мөнгөндөл, 100 кг-дУ.МөнгөнУчрал алт, Э.Тэнгис хүрэл медаль зүүв.