Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжилж байсан манай улсын иргэнийг БНСУ албадан гаргаж, хууль сахиулах байгууллагад шилжүүлэн өгснийг хүлээн авлаа. Улмаар түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэх хүрээнд саатуулсан байна. 1985 онд төрсөн Б нь 2025 онд цахим мэдээллийн хэрэгсэл ашигланбага насны хүүхдүүдтэй харилцаа тогтоож, садар самуун сурталчилсан, түүнд уруу татаж бэлгийн харьцаанд орохыг санал болгосон гэх хэрэгт холбогдон шалгуулж байсан нэгэн юм. Эх оронд нь шилжүүлэн авчрах ажиллагааг УЕПГ, ХЗДХЯ, ГХЯ, ЦЕГ-ын Интерполын үндэсний төв товчоо болон Өмнөд Солонгосын хууль сахиулах байгууллагатай хамтран явуулсан аж. Гадаад улсад оргон зайлж олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийг олж тогтоох, шилжүүлэх болон албадан авчрах ажиллагааг цагдаагийн байгууллага тасралтгүй зохион байгуулсаар буй юм.
Г.Орчлон