Монгол болон Казахстаны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Study in Kazakhstan” үзэсгэлэнг энэ сарын 13-14-нд “Corporate hotel & convention centre”-т зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн үеэр гадаадад суралцах хүсэлтэй сурагч, оюутан, залууст тус улсын боловсролын чанарын давуу тал, тэтгэлэг авах аргыг танилцуулахаас гадна их, дээд сургуулийн төлөөлөл, боловсролын байгууллагын мэргэжилтнүүд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой аж.
“Study in Kazakhstan” үзэсгэлэнд тус улсын тэргүүлэх их, дээд сургуулиуд оролцож инженерчлэл, мэдээллийн технологи, хиймэл оюун, анагаах ухаан, боловсрол, бизнес, олон улсын харилцаа зэрэг эрэлттэй мэргэжлээр бакалавр, магистр, докторын түвшний сургалтын хөтөлбөрийг санал болгох бөгөөд хос диплом болон хамтарсан сургалтын боломж, олон улсын оюутан солилцооны хөтөлбөр, Засгийн газрын тэтгэлгийн талаар мэдээлэл өгөх юм.
Түүнчлэн Казахстаны тэргүүлэх их, дээд сургуулийнхан оюутан, залууст ганцаарчилсан зөвлөгөө өгөх, төгссөний дараах карьер, их сургуулиудын кампус, лаборатори, судалгааны төвүүд, инновацын төслүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулах гэнэ. Казахстан нь Төв Азидаа боловсролын чанараараа тэргүүлэгч бөгөөд дижитал технологи, орчин үеийн боловсролын системийг хөгжүүлэн, шинжлэх ухаан, судалгааны салбарт онцгой анхаардаг тул энэ чиглэлийн боловсрол эзэмших сонирхолтой хүүхэд, залуус эх орондоо дээрх хөтөлбөрүүдтэй танилцах боломж ийн олдож буйгаараа давуу талтай.
М.Гэгээ
«Study in Kazakhstan»
Казахстаны Их Дээд Сургууль танилцуулах өдөрлөгт оролцох
ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН МЭДЭЭЛЭЛ
| № |
ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН МЭДЭЭЛЭЛ |
Сургуулийн холбоос |
| 1 |
Г.Даукеевын нэрэмжит Алматыгийн Их Сургууль болон Казахстаны Анхалт Олон Улсын Их Сургуулийн салбар |
|
| 2 |
Алматыгийн Технологийн Их Сургууль |
|
| 3 |
Манаш Козыбаевын нэрэмжит Хойд Казахстаны их сургууль |
|
| 4 |
Тураны Их Сургууль |
|
| 5 |
Алкей Маргуланы нэрэмжит Павлодар багшийн их сургууль |
|
| 6 |
Ташеневийн Их Сургууль |
|
| 7 |
Сарсен Аманжоловасын нэрэмжит Зүүн Казахстаны их сургууль |
|
| 8 |
А.К. Кусайновын нэрэмжит Евразийн хүмүүнлэгийн хүрээлэн |
|
| 9 |
"Академик Е.А. Букетовын нэрэмжит Карагандын үндэсний судалгааны их сургууль" НАО |
|
| 10 |
Казпотребсоузын Караганда их сургууль |
|
| 11 |
"Рудный Аж Үйлдвэрийн Их Сургууль" ХК |
|
| 12 |
Казахын Үндэсний Эмэгтэйчүүдийн Багшийн Их Сургууль |
|
| 13 |
"К.И.Сатпаевын нэрэмжит Казахын Үндэсний Судалгааны Техникийн Их Сургууль" ХК |
|
| 14 |
Олон улсын боловсролын корпораци Казахстаны тэргүүлэх архитектур, барилгын инженерийн академи |
|
| 15 |
Д.Серикбаевын нэрэмжит Зүүн Казахстаны Техникийн Их Сургууль |
|
| 16 |
Кенжегали Сагадиевын нэрэмжит Олон улсын бизнесийн их сургууль |
|
| 17 |
С. Утебаевын нэрэмжит Атыраугийн газрын тос, хийн их сургууль |
|
| 18 |
Казахын Усны менежмент ба усжуулалтын үндэсний их сургууль! |
|
| 19 |
Хериот-Ватт Их Сургуулийн салбар |
|
| 20 |
"Иргэний нисэхийн академи" ХК |