“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд онцгой байдлын алба хаагчид өнөөдөр Сүхбаатарын талбайд өглөөний дасгал хийх нь. Алба хаагчдын бие бялдрын ерөнхий хөгжлийг дээшлүүлэх, нийтийн биеийн тамирыг сурталчлах, тогтмол дасгал хөдөлгөөнөөр хичээллэх дадал хэвшлийг төлөвшүүлэх, нийгэмд эерэг үлгэр дуурайлал, зөв хандлага бий болгох зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас санаачлан нийслэлийн Онцгой байдлын анги, салбарын нийт 300 алба хаагчийг өглөөний дасгалд хамруулах юм байна. Тодруулбал, энэ сарын 28-30-нд 07.20-08.00 цагийн хооронд төв талбайд дасгал хөдөлгөөн хийх аж. Улсын хэмжээнд алба хаагчид өглөөний дасгал хийж хэвшээд буй гэнэ. Ийнхүү мэргэжилтнүүдийг хөдөлгөөний хомсдолд орохоос сэргийлэх, амьдралын идэвхтэй хэвшилтэй алба хаагчийн тоог нэмэх зорилготой гэнэ.
Ч.Цэлмэг