Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

27 000 ам.долларын хахууль авч байсан татварын байцаагчийг үйлдэл дээр нь саатуулжээ

Нийслэлийн Татварын газрын байцаагч А.Бадамыг бусдаас их хэмжээ­­­ний хахууль авч байх үйлдэл дээр нь уржигдар орой АТГ-ынхан саатууллаа. Тус газрын Татварын хяналт, шалгал­­тын хэлтсийн улсын байцаагч тэрбээр 27 700 ам.доллар буюу Монголбанкны тухайн өдрийн ханшаар 100 орчим сая төгрөг албан өрөөндөө авч байсан гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж өгч байна. Хуулиар тогтоосон татвараа төлөлгүй өр төлбөр, хүү алданги нь олон тэрбум төгрөгт хүрсэн нэгэн аж ахуйн нэгжийн удирдлагаас төлөх хэмжээг нь багасгаж өгнө хэмээн амлаж дээрх мөн­­гийг авсан гэнэ.
2 цаг 1 мин

АМГТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан Ш.Ганхуяг 2.7 тэрбумын хахуулиа үл хөдлөх хөрөнгө болгосон уу

Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ)-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.Ганхуягийг 2.7 тэрбум төгрөгийн хахууль “Зөв зүг” ХХКийн эцсийн өмчлөгч Эдвард Сүрэнгээс авсан хэрэгт холбогдуулж АТГ-ын Мөрдөн шал­гах хэлтэст шалгаж байна.
3 цаг 1 мин

Зеленскийн эргэн тойронд...

Өнгөрсөн сарын 28-нд Тамгын газрынхаа дарга, улсдаа нөлөөгөөрөө хоёрдугаарт ордог гэгдэж байсан Андрей Ермакийг Украины Ерөнхийлөгч Зеленский огцрууллаа. “Энергоатом” гэдэг улсын компанийн хөрөнгөөс завшсан гэх хэргээр авлигын эсрэг байгууллага Ермакийн албан өрөөнд нэгжлэг хийсний дараа ийм шийдвэр гаргасан байна. Эрчим хүчний салбарт нь ийм дуулиант хэрэг дэгдээд нэлээд удаж буй. Уг хэрэгт Ермакийн нэр холбогдсон тул түүнийг халахыг Зеленскийд зөвлөсөн гэсэн яриа дуулдаад байх болсон.
22 цаг 31 мин

Технологийн хөгжлөөр тэргүүлэгч “Оракл” компанийн хиймэл оюуны хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлж эхэллээ

Манай улс “Цахимаар нэн түрүүнд” бодлого боловсруулан, өнгөрсөн есдүгээр сард их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегиэ баталж, ирэх таван жилд хэрэгжүүлэхээр болсон билээ. Уг стратегийн дөрвөн зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд 66 төсөл, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд буй. Үүний нэг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр хиймэл оюуны тогтолцоог бүрдүүлэх юм.
23 цаг 1 мин

Шинэ төрлийн мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хүмүүсийг баривчиллаа

Монгол Улсын хилээр шинэ төрлийн мансууруулах бодис нэвтрүүлсэн бүлэг хүнийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүлэн шалгаж эхэллээ. Манай улсын харьяат С, Н, Б нар энэ сарын 1-нд Турк улсаас ирсэн агаарын хөлгөөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буухдаа шингэн төрлийн метамфетамин агуулсан мансууруулах бодис оруулахыг завдсан байна. Өөрөөр хэлбэл, Монголд анх удаа метамфетамин агуулсан мансууруулах бодис оруулж ирэх гэж байсныг илрүүлсэн нь энэ юм.
Өчигдөр 11 цаг 00 мин

“Шатахуун импортлох захиалга баталгаажсан, тасалдал үүсэхгүй”

Шатахууны нийлүүлэлттэй холбогдуулан цаг үеийн асуудлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас өчигдөр мэдээлэл хийв. Улсын хэмжээнд ша­тахууны нийлүүлэлтийг хэвийн болгоход анхаарч буй гэнэ. Баруун бүс рүү төвөөс шатахуун тээвэр­лэн хүргэж байгаа бөгөөд Эрээнцав боомтоор ур­жигдрын байдлаар 16 чингэлэг АИ-92 авто бензин татан авчээ. Говийн бүс рүү түгээлтийг нэмэгдүү­лэх, орон нутгийн дизель түлшний хэрэглээг хэвийн хангахаар салбарын яам, импортлогч байгууллагууд хамтран ажиллаж байна гэв.
Өчигдөр 10 цаг 30 мин

“Төсвийн мэдээллийн ил тод байдлыг хангаагүй Х.Нямбаатарын талаар иргэд ХЭҮК-т гомдол гаргах эрхтэй”

Нийслэлийн төсөвт 2026 онд 4.6 их наяд гаруй төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь өмнөх жилийн батлагдсан дүнгээс 9.4 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд дийлэнх хэсэг буюу 82.7 хувийг татварын орлогоор бүрдүүлэх нь. Тэгвэл ирэх онд нийслэлийн төсвийн зардлыг 5.8 их наяд гаруй төгрөг байхаар төлөвлөсөн ба Улаанбаатар хот 1.2 их наядын алдагдалтай төсөв батлах гэж буй нь улсын төсвийнхтэй дүйцэхүйц түвшинд хүрчээ.
Өчигдөр 09 цаг 30 мин

Хувийн цэцэрлэгийн багш нар Сангийн яамд мэдэгдэл хүргүүллээ

Хувийн цэцэрлэгийн багш нар Сангийн яамд мэдэгдэл хүргүүллээ
Уржигдар 16 цаг 30 мин

Сиднейд химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр дэлбэрэв

Сиднейд химийн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр дэлбэрэв
Уржигдар 15 цаг 30 мин

Тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг цахимаар шилжүүлэх нь

Тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн буюу нэр шилжүүлэх үйлчилгээг цахимжуулсныг Зам, тээврийн яамнаас мэдээллээ. Ингэснээр “И-монголиа” системээр дамжуулан 5-10 минутын дотор хүсэлтээ илгээн, тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг тоон гарын үсгээ ашиглан авах боломж бүрджээ.
Уржигдар 12 цаг 30 мин

Аюулт үзэгдэл, ослын 77 дуудлага бүртгэгджээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 31 сумд аюулт үзэгдэл, ослын 77 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 31 иргэний амийг авран хамгаалсан байна. Нийт дуудлагын 62 нь объектын гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол аж. Мөн геологийн болон биологийн гаралтай аюулт үзэгдэл, шар усны үертэй холбоотой дуудлага, мэдээлэл тус бүр нэг бүртгэгджээ.
2025-12-02

Төрийн албанд хууль бус томилгоо их байна гэв

Мөн УИХ дахь АН-ын бүлгээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудын холбогдох заалтын хэрэгжилт, эдгээр хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулсан. Эл ажлын хэсгийнхэн бүлгийнхээ хуралд мэдээлэл өгчээ.
2025-12-02

“Шатахуун импортлох тусгай зөвшөөрлөө ашиглахгүй бол цуцална”

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны өчигдрийн хуралдаанаар дараах асуудлыг авч хэлэлцлээ. Тухайлбал, шатахууны нийлүүлэлт, үнэ, бодлогын зохицуулалтын ажлыг эрчимжүүлж, бүх сумын хангалтыг хэвийн байлгахад анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгав. Мөн шатахууны бөөний тусгай зөвшөөрлөөр импортлогчоос бүтээгдэхүүн худалдан авч, үнэ өсгөн борлуулдаг асуудалд хяналт тавих шаардлагатайг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэл­сэн. Импортын тусгай зөвшөөрөлтэй атлаа удаан хугацаанд ашиглаагүй компаниудыг импортод оролцож, хангамж нэмэгдүүлэхийг шаардах, шаардлагатай бол эрхийг нь цуцлах ёстойг дурдав.
2025-12-02

Газрын тос боловсруулах үйлдвэрийг ирэх оны эхний хагаст угсарна

Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн (МГТБҮ) технологийн тоног төхөөрөмжийн дийлэнхийг нь Энэтхэгийн 20 шахам компанид үйлдвэрлэж буй билээ. Тэдгээрийн үйлдвэрлэл эхнээсээ дуусаж, манай улс руу тээвэрлэх гэж байгаатай холбоотойгоор МГТБҮ-ийнхэн очиж танилцсан байна
2025-12-02

Манай улс 75.3 мянган тонн мах, 103 мянган толгой мал экспортоллоо

Манай улс өчигдрийн байдлаар 17 улс руу 75.3 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн болон 103 010 толгой мал экспортолсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Ингэснээр махны борлуулалтаас 305.3, малынхаас 9.9 сая гаруй ам.долларын орлого олсон байна. Мах, махан бүтээгдэхүүний 63 хувийг БНХАУ руу, 21 хувийг нь булангийн орнууд руу нийлүүлжээ. Борлуулалтад богийн мах 56, адууных 34, үхрийнх 10 хувь орчим байсныг ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Довчинсүрэн дурдав.
2025-12-02

ТҮДЭВИЙН ЕРТӨНЦ III

Эрхэм баян эрдэм мэдлэг гэдэг дээ. Түдэвийн оюун санааны ертөнцийн хэн хү­ ний нүдэнд илэрхий нэг онцлог бол түү­ ний хамарч буй хүрээ, хөндсөн сэдвийн олон янз байдал, сэдэв бүрийн агуулгын үнэ цэн юм. Нэг хүн хорвоогийн бүхий л асуудлын талаар, шинжлэх ухааны бүхий л салбарын нарийн ширийнийг хөндөн зохиол бүтээл бичих боломжгүй. Харин асуугаад байвал хиймэл оюун тэдгээрийн талаар ямар нэг хэмжээний мэдээллийг олж өгөөд байж чадна. Хүнийг хүнтэй нь харьцуулбал Түдэв гуайн зохиол бүтээлийн цар хүрээ, чанар чансаа гайхамшигтай юм. Өрнөдөд их юм мэддэг хүнээ “энциклопедист” гэдэг.
2025-12-01

Дэлхийд гамшгийн давтамж түүхэн дээд түвшинд хүрчээ

Он гарснаас хойш дэлхийн олон бүс нутагт уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан гамшгийн давтамж, хүч, эдийн засгийн хохирол түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Өмнөд Ази, Африк, Европын зарим оронд үер, ган, ой, хээрийн түймрийн давлагаа үргэлжилж, хүн амын шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн дарамтыг эрс нэмэгдүүлжээ. Дэлхийн цаг уурын байгууллага (WMO)-ын 2025 оны урьдчилсан дүн шинжилгээгээр сүүлийн 50 жилд уур амьсгалтай холбоотой гамшгийн тоо тав дахин өссөн байна.
2025-12-01

Галын улмаас 128 хүн амиа алдаж, хонконгчууд гашуудал зарлалаа

Хонконгийн Тай По дүүрэгт орших “Wang fuk court” орон сууцын хороололд өнгөрсөн лхагва гарагт гал гарсны улмаас 128 хүн амиа алдав. Мөн 200 орчим иргэн сураггүй алга болсныг тус хотын Аюулгүй байдлын албаны нарийн бичгийн дарга Крис Тан Пин Кынг мэдэгдлээ. Энэ нь 1948 оноос хойш Хонконгод бүртгэгдсэн хамгийн олон хүний амь эрсэдсэн гал түймэр болоод буй юм.
2025-12-01