Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бусад

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ
2025-11-19

Б.Дашпүрэв: ШТС-уудад бензин нийлүүлэх явцад түр зуурын хомсдол үүссэн

Уржигдар оройноос эхлэн бензин дахин хомсдож, шатахуун түгээх станц (ШТС)-ууд иргэдэд үйлчлэхгүй хэмээн буцаасан талаар нийгмийн сүлжээгээр “шуурав”. Саяхан л хүмүүс хонон өнжин шатахуунд дугаарлацгаасан. Асуудал шийгдэгдээд сар ч бололгүй дахиад ийм зүйлтэй нүүр тулсан иргэд маш их бухимдаж, сайд, дарга нарыг хатуу шүүмжилсээр байна. Тэгвэл Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ)-наас өчигдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл өгөв. Тэд шатахууны нийлүүлэлт тасралтгүй явагдаж буй бөгөөд үнэ нэмэгдэхгүй гэдгийг албан ёсоор хэллээ.
2025-11-19

Усалгаатай газар тариалангийн мэргэжилтнүүдийг бэлтгэж эхэллээ

“Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай газар тариалан төсөл”-ийн хүрээнд ХААИС-тай хамтран усалгаатай газар тариалан бүхий сумдын 20 хүнийг усжуулагч-оператор, газар тариалангийн техник, тоног төхөөрөмжийн оператороор бэлтгэж эхэлснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Мөн сумуудын ногоочид, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг услалтын системийг ашиглах график гаргаж, зөв таримал тариалах, усны хэрэглээ болон урсгал зардлыг тооцох арга зүйд суралцуулах гэнэ. Улсын хэмжээнд газар тариалангийн услалтын систем нь ус ашиглалтын үр ашиг бага, хуучирсан, дэд бүтцийн хувьд тогтворгүй, засвар, үйлчилгээ хийлгүй олон жил орхигдсон байжээ.
2025-11-19

МАН Бага хурлын гишүүдийнхээ тоог нэмж, 597 болгов

МАН-ын XXXI Их хурал төлөвлөснөөсөө нэг өдрөөр сунаж, өчигдөр үүрээр дууссан байна. Эхний өдөр тэд намын даргаараа Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учралыг 94.5 хувийн саналаар сонгосон юм. Хоёр дахь өдрөө намын үндсэн дүрмээ хэлэлцэн баталсан. Ингэхдээ 44 заалт шинээр нэмж, 57 заалтыг өөрчилж, есийг хасжээ. Тус намын дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд олонх болсон бол намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэсэн заалт бий. Үүнийг хасах, өөрчлөх, эсэх нь олон нийтийн анхаарлыг татаж байсан билээ. Гэвч Их хурлын гишүүд эл заалтаа “хөндсөнгүй”. Хэдий тийм ч Засгийн газраа тогтвортой ажиллуулах улс төрийн тохиролцоо хийсэн, Н.Учрал УИХ-ын дарга болно гэсэн мэдээлэл гараад буй.
2025-11-19

“365 Анхаарч, хайрлая” аян нь зөвхөн нэг өдрийн санаачилга биш

“365 Анхаарч, хайрлая” аян нь зөвхөн нэг өдрийн санаачилга биш
2025-11-19

Замын хөдөлгөөн хааж, төрийн түшээдэд давуу эрх олгодгийг болиулах өргөдөлд санал авч эхэлжээ

Улаанбаатар хотын түгжрэл иргэдийн өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмж, эрүүл мэнд болон эдийн засагт ноцтой хор хөнөөл учруулсаар байхад төрийн өндөр албан тушаалтнуудад давуу эрх олгон өглөө, оройгүй зам хааж, тусгай зохицуулалтаар хөдөлгөөнийг саатуулдаг байдлыг зогсоох тухай асуудлаар иргэн А.Пүрэв¬рагчаа D-Parliament цахим системд өргөдөл гарган, олон нийтээс санал авч эхэлжээ.
2025-11-19

Шархалсан зүрхээ эдгээх хэн бүхэнд зориулав

Сэтгэл судлаачийн зааварчилгаан дор нүдээ боон, танихгүй нэгэнтэй ярилцаж, дотоод туршлага, ертөнцөө хуваалцан, бусадтай чин сэтгэлээсээ холбогдож болох “Blind therapy” арга хэмжээ тун удахгүй болох нь. “Positive dadal” олон ний¬тийнсэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих төслийнхөн тус арга хэмжээг энэ сарын 22- нд “Туул” ресторанд зохион байгуулах юм байна. Тодруулбал, 21-35 насны, шүүмжлэлгүй ярилцах орон зай хайж буй, шинэ зүйл туршиж үзэх хүсэлтэй, амралтын өдрөө утга учиртай өнгөрүүлэхийг хүсэгч хэн бүхэнд нээлттэй гэнэ.
2025-11-18

Сурагчдад гэмтлийн үед анхан шатны тусламж хэрхэн үзүүлэхийг заалаа

Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн Нийгмийн эрүүл мэндийн болон Эрдэм шинжилгээ, сургалтын албанаас ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдыг гэмтлийн үед анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх талаар практик сургалтад хамрууллаа. “Зөв дадал, зөв хүн, зөвхөн биднээс” уриатай тус сургалт нь сургуулийн орчин дахь хүүхдийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хүчин зүйлийн нөлөөллийг багасгах, өсвөр насныханд эрүүл мэндийн боловсрол олгох, зөв дадал хэвшүүлэх зорилготой.
2025-11-18

Асрахуйн сургагч багш нарыг бэлдэж эхэллээ

ГБХНХЯ, Геронтологийн үндэсний төв, Монголын ахмадын холбооныхон хамтран “Ахмад настанд туслах асрахуйн чиглэлээр сургагч багш бэлтгэх” сургалтыг өчигдрөөс эхлүүллээ. Салбарын яамнаас энэ онд ахмадуудын эрэлт, хэрэгцээнд нийцсэн хөгжлийн болон нийгмийн үйлчилгээ үзүүлэх, идэвхтэй насжилтыг дэмжих, эдийн засгийн чадамжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Үүний хүрээнд ахмад настны асаргааны олон хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын оролцоог дэмжиж буйн нэг хэлбэр нь энэхүү сургалт аж.
2025-11-18

Хоёр хувийн татварыг хүчингүй болгох шаардлага хүргүүлэв

Хуульч О.Батхүү үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварын асуудлаар өчигдөр мэдээлэл хийв. Тэрбээр уг татварыг хүчингүй болгох асуудлаар олон нийтийн өргөдөлд гарын үсэг цуглуулснаар УИХ-аар хэлэлцэх босгыг хангасан юм. Өнгөрсөн есдүгээр сарын 15-нд уг асуудлыг байнгын хороонд шилжүүлсэн ч өнөөдрийг болтол хэлэлцэхгүй байгааг шүүмжилсэн юм.
2025-11-18

207 дугаар байрыг буулгах ажил 70 хувьтай үргэлжилж байна

Өнгөрсөн оны нэгдүгээр сард хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр дэлбэрэлтэд өртсөн. Тухайн үед тус байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж байв. Ингээд "Барилгын хатуу хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр" НӨААТҮГ байрыг буулгаж байна. Өнөөдрийн байдлаар барилгыг нураах ажил зургаадугаар давхартаа буюу 70 хувьтай үргэлжилж байна. Иргэдийг хохиролгүй болгох үүднээс барилгыг буулгах хөрөнгийг эхлээд нийслэлийн төсвөөс гаргаж, шүүхийн шийдвэр гарч, гэм буруутай этгээдийг тогтоосны дараа гэм буруутай этгээдээр төлүүлэх юм. 
2025-11-18

Байгалийн шилдэг гэрэл зурагчдыг шалгаруулав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын байгалийн шилдэг гэрэл зураг-2025” олон улсын уралдааны шилдгүүдийг өчигдөр шалгарууллаа. Тус уралдааны “Зэрлэг амьтан” төрөлд гэрэл зурагчин Г.Батсүхийн “Ой дахь чимээ” тэргүүн байрын шагнал хүртсэн бол Э.Мөнхбаярын “Шунал” бүтээл удаалжээ. Гуравдугаар байрт Б.Баатарсүрэнгийн “Говийн зэрлэг адуу” зураг шалгарсан байна. Мөн “Ахуй” төрөлд Э.Буянзаяа “Хайрын мадгирал” бүтээлээрээ тэргүүлсэн бол хоёрдугаар байрын шагналыг гэрэл зурагчин Б.Эрдэнэбулган “Бүргэдийн анчид”- аараа хүртжээ. Түүнчлэн гуравдугаар байрт гэрэл зурагчин М.Ганзоригийн “Өглөө” хэмээх бүтээлийг шалгаруулсан байна.
2025-11-18

Гол, нуурын мөс цөмөрч, автомашин живжээ

Гол, нуур мөстөж, мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байгааг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүллээ. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдэд мөс цөмөрсөн хоёр дуудлага онцгой байдлын байгууллагад ирүүлжээ. Хөвсгөл аймгийн Түнэл сумын Цэнгэл нуур дээгүүр зорчиж явсан зургаан хүнтэй гурван автомашин мөсөнд цөмөрсөн байна
2025-11-18

Г.Сэр-Одын нэрэмжит шагналтнууд тодорлоо

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр өчигдөр тохиож, энэ хүрээнд Монголын уран зохиолын залуу авьяастнуудад олгодог Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналтнуудыг тодрууллаа. Яруу найргийн төрөлд Тө.Бямбасүрэн, М.Дэвээжаргал, Ч.Ренчиндорж, Э.Бүжинлхам нар энэ жилийн шагналыг хүртэхээр болжээ. Тэгвэл хүүрнэл, баримтат уран зохиолын төрөлдТ.Хонгорзул, хүүхдийн зохиолын ангилалд Б.Төрмөнх Г.СэрОдын шагналтан болж байна. Кино, жүжгийн зохиолын төрөлд Т.Номуунзул, уран зохиолын орчуулгын ангилалд Б.Дэлгэрмаа нар шалгарсан бөгөөд шагналыг ирэх оны нэгдүгээр сарын 9-нд буюу МЗЭ-ийн ойн өдрөөр гардуулна.
2025-11-18

“365 Анхаарч хайрлая” аян эхлүүллээ

Улсын хэмжээнд энэ оны эхний арван сарын байдлаар 41 844 гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Үүнээс 2128 нь хүүхэд хохирсон гэмт хэрэг бөгөөд 69.2 хувь нь Улаанбаатар хотод, 30.8 нь орон нутагт болсон байна. Иймд Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба болон “Прэмиум нексус CU”, “Дижитал концепт GS25” байгууллагынхан хамтран “365 Анхаарч хайрлая” аяныг эхлүүллээ. Эл аян нь асран хамгаалагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, хүүхдийн хүмүүжилд эерэг байдлаар нөлөөлөх, нийгмийн дуу хоолойг нэгтгэх зорилготой бөгөөд энэ сарын 12- ноос эхлэн 21 хоногийн турш үргэлжлэх юм. Ингэхдээ эцэг, эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн хүмүүжил төлөвшил, хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр зохион байгуулж буйгаараа онцлогтой аж.
2025-11-18

Британид ирэх жилээс амьтан дээр туршилт хийхийг зогсооно

Британийн Засгийн газраас шинжлэх ухааны туршилтуудыг амьтан дээр хийхийг үе шаттайгаар зогсоож, оронд нь дэвшилтэт технологийн шийдлүүдийг нэвтрүүлэх зорилготой 98 сая ам.долларын төлөвлөгөө танилцууллаа.
2025-11-18

Шүүгч Ц.Амаргэрэлд огцруулах сахилгын шийтгэл оноожээ

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амаргэрэлд холбогдох гомдлыг Шүүхийн сахилгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцээд огцруулах шийтгэл оноожээ. Түүний эсрэг гомдлыг Э.Ариунтулга гэх иргэн гаргасан аж. Тэрбээр 2022 оны хавар төрсөн ахынхаа аминд хүрсэн хэрэгт холбогдон шалгуулсан нэгэн бөгөөд түүнд тухайн үед нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм байна.
2025-11-18

“Оюутолгой”-н ТУЗ энэ долоо хоногт гүйцэтгэх захирлаа томилно

“Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) энэ долоо хоногт хуралдах товтой байна. ТУЗ-ийн хурлаар компанийн гүйцэтгэх захирлын томилгоо зэрэг хэд хэдэн онцлох асуудлыг хэлэлцэх аж. Одоогийн удирдлага Дэйрдрэ Лингенфелдэр ирэх сард үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болсон тул шинэ гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт компанийн түвшинд өрнөөд байгаа юм.
2025-11-18