АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан ажиллуулахаар УИХ-ын гишүүдийн олонх шийдвэрлэлээ
Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн ажиллах зургаан жилийн хугацаа дуусаж буйтай холбоотойгоор Засгийн газраас улираан томилох санал гаргасан. Уг саналыг уржигдар УИХ-ын МАН, АН-ын бүлэг, Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцсэн. Тэгвэл өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улираан томилох асуудлыг Авлигын эсрэг хуулийн 21.1-т заасан “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилно” гэх заалтыг үндэслэн хийсэн юм.
2025-04-04
Хавдрын өвчлөл өндөртэй таван аймагтай ХСҮТ хамтарч ажиллана
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)ийнхөн хавдрын өвчлөл өндөр таван аймгийн нэгдсэн эмнэлгийнхэнтэй хамтран ажиллахаар болов. Тодруулбал, Булган, Дундговь, ДарханУул, Говьсүмбэр, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн болон ХСҮТ-ийн дарга нар өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан юм. Эдгээр аймагт хавдрын тусламж, үйлчилгээг сайжруулах, эмч, мэргэжилтнүүдийг зайн болон ажлын байранд нь сургах, сэлгэн ажиллуулахад тус төвийнхөн мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх аж.
2025-04-04
Таван шүүгдэгчийг буруутай гэж иргэдийн төлөөлөгч дүгнэв
“Ногоон автобус”-ны гэх хэргийн шүүх хурлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч М.Түмэннаст, Э.Чингис, Д.Шинэхүү, НПГ-ын хяналтын прокурор Л.Содбаяр, Ч.Батзориг, Г.Ганхөлөг, шүүгдэгч 24 хүн, тэдний өмгөөлөгч нар, иргэний нэхэмжлэгч, Нийслэлийн нийтийн тээврийн газрын төлөөлөл, иргэний хариуцагч “Тэнүүн-Огоо” ХХКийнхныг оролцуулан ажлын 22 өдрийн турш хэлэлцээд уржигдар завсарлалаа.
2025-04-04
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -1…+4 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +4…+9 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.
2025-04-04
10 хүүхэд тутмын 6 орчим А аминдэмийн дутагдалд өртөх эрсдэлтэй хэвээр байна
Нийт 6–59 сартай хүүхдийн 5.7% төмөр дутлын цус багадалттай байв. Төмөр дутлын цус багадалтын тархалт хөвгүүдийн дунд охидоос 2 дахин илүү, 6–23 сартай 5 хүүхэд тутмын 1 нь төмөр дутлын цус багадалттай байна. Манай улсын 6–59 сартай хүүхдийн 14.1% ийлдэс дэх ферритиний түвшин багатай, 10.8% уусдаг трансферрин рецепторийн агууламж багатай буюу төмөр дуталтай байв. Төмөр дутлын тархалтын түвшин өмнөх судалгааны дүнгээс бага зэрэг буурсан хэдий ч, 6–23 сартай хүүхдийн дунд харьцангуй өндөр хэвээр байна. Мөн 6-59 сартай 2 хүүхэд тутмын 1 орчим (48.4%) Д аминдэмийн дуталтай, 3 хүүхэд тутмын 1 нь Д аминдэмийн нөөц дутмаг байдалд байв. Д аминдэм дутлын тархалт 2017 оны түвшнээс буурсан, харин Д аминдэмийн нөөц дутмаг байдалд өөрчлөлт ажиглагдахгүй байна. А аминдэм дутлын тархалт харьцангуй бага (7.1%) байгаа боловч, 10 хүүхэд тутмын 6 орчим А аминдэмийн нөөц багатай буюу дуталд өртөх эрсдэлтэй хэвээр байна.
2025-04-03
МОНГОЛ УЛС ОЛОН ДАВХАРГАТ ТЭТГЭВРИЙН ТОГТОЛЦООГ НЭВТРҮҮЛЭХЭЭР ЗОРЬЖ БАЙНА
Монгол Улсын Их Хурлаас баталсан Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт тэтгэврийн шинэчлэлийн талаар олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд үе шаттай шилжих зэрэг зорилтууд тусгасан. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Дэлхийн банктай хамтран ажиллаж байна.
2025-04-03
З.Төмөртөмөө: Дахин төлөвлөлтийн улмаас хохирсон иргэдийг түр орон сууцаар хангана
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй байсан 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөх ажил 2018 онд эхэлжээ. 2018-2021 оны хооронд нийт 13 удаагийн сонгон шалгаруулалт зарлаж, улмаар төслийн гүйцэтгэгчээр “Уран проект” ХХК шалгарсан байна. Тус компани 2022 оны тавдугаар сард тус хорооны 22 дугаар байрыг нураасан боловч өнөөдрийг хүртэл огт барилгын ажил хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл, СБД-ийн 6 дугаар хорооны 22 дугаар байрны 400 гаруй иргэн хохироод байгаа юм.
2025-04-03
Номын өдрөөр номын сангууд эзгүй
Ханс Кристиан Андерсены мэндэлсэн дөрөвдүгээр сарын 2-ныг “Дэлхийн хүүхдийн номын өдөр” болгон жил бүр өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг. Хүүхдийг багаас нь “номд хорхойтой” нэгэн болгож өсгөн хүмүүжүүлэх үүднээс энэ өдөр дэлхий даяар төрөл бүрийн номын үзэсгэлэн, хямдралтай худалдаа, жүжигчилсэн тоглолт, уншигч-зохиолчийн уулзалт, уншлагын арга хэмжээ зохион байгуулдаг бол манайд тэгсэнгүй.
2025-04-03
Өндөр барилгын аюулгүй байдалд хэн ч баталгаа өгч чадахгүй нь
Шил, толь болсон өнгө үзэмж сайтай, өндөр барилгад амьдрахад хэдий сайхан ч аюулгүй байдлыг хангасан, эсэх нь эргэлзээтэй. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэдэг шиг газар дайвалзахын төдийд нураад уначихвал яах билээ. Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд газар хөдлөлт, гал түймэр, гамшиг, аюул осол нэмэгдэж, гэмгүй иргэд хэдэн мянгаараа эндэн, маш их хэмжээний хор хохирол учрах боллоо. Монгол Улсад ч ийм аюул нүүрлэхгүй гэх баталгаа үгүй. Ялангуяа газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог манай хотод шинээр барьж, ашиглалтад оруулсан барилга, байгууламжууд хэр найдвартай вэ. Өдрөөс өдөрт хүрээгээ тэлж буй өндөр барилгууд зохих норм, стандартын дагуу баригдаж байна уу.
2025-04-03
Улаанбурхан өвчнөөр 253 хүн өвджээ
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 253 тохиолдол байна. Уг өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 116, гэрээр 18, эдгэрсэн 119, сэжигтэй тохиолдол нь 100, Хавьтал 7220 байгаа талаар холбогдох албаныхан мэдээллээ.
2025-04-03