Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг Хавдар судлалын үндэсний төвийн В1 давхарт гал гарч байна гэх дуудлага ОБЕГ-т өчигдөр 14.11 цагт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Баянзүрх болон Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийнхан ажиллаж, 15.20 цагт галыг бүрэн унтраасан байна. Галын шалтгаан болон хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй бөгөөд үүнээс үүдэн төлөвлөгөөт зарим хагалгаа хойшилсон гэнэ. Өмнөньтус төвийн химийн тасгийн ариун цэврийн өрөөнд өвчтөний сахиур тамхи татаж, ишээ унтраалгүй унагааснаас үүдэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд гал гарч байв.
Ташрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 18 аймгийн 35 сумд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага, мэдээлэл ОБЕГ-т бүртгэгджээ. Үүний 53 нь объектын, зургаа нь ой хээрийн гал түймэртэй холбоотой дуудлага аж.
Э.Сондор