
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 380 жилийн ойн хүрээнд 10 дугаар сарын 21-29-ний өдрүүдэд НЗДТГ, түүний харьяа агентлагуудаас зохион байгуулах ёслол хүндэтгэлийн болон бусад арга хэмжээнүүдийн хөтөлбөрийг Нийслэлчүүддээ танилцуулж байна.
“БҮТЭЭЛЧ 380” ОЙН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХӨТӨЛБӨР
№ | Арга хэмжээ | Хэзээ | Хаана |
1 | “Их нүүдэл” өсвөрийн шатарчдын тэмцээн | 10-р сарын 01-28 | Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиуд |
2 | “Улаанбаатарын нэг өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн | 10-р сарын 21 Даваа 12:00 цаг | Уран зургийн галерейд |
3 | “Ulaanbaatar international Day 2019” | 10-р сарын 21-22 | “Шангрилла” зочид буудал |
4 | “Эрт-эдүгээ-ирээдүйн Улаанбаатар” нэгдсэн үзэсгэлэн | 10-р сарын 21-29 Даваа 10:00 цаг | Нийслэлийн Соёлын төв өргөө |
5 | “Улаанбаатарт үйлдвэрлэв” үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн | 10-р сарын 22-29 14.00 цаг | Мишээл Экспо |
6 | Нийслэлийн 2019 оны “Шилдэг хороо”, Хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг”, “Манай хороо-миний гудамж” аяны шагнал гардуулах ёслол | 10 дугаар сарын 23 Лхагва 11:00 цаг | Монголын Хүүхдийн Ордон |
7 | “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн”-д шагнал гардуулах ёслол | 10-р сарын 23 Лхагва 14:00 цаг | Нийслэлийн Улаанбаатар чуулгын байр |
8 | “Петер пен” мюзикл тоглолт | 10 дугаар сарын 24,25,26- ны 14:00, 16:00, 29-ний 19:00 цаг | “Улаанбаатар” чуулгын байр |
9 | Д.Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагуудын нэгдсэн гала тоглолт | 10-р сарын 25 Баасан 15:00 цаг | Нийслэлийн Соёлын төв өргөө |
10 | Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагуудын дунд зохион байгуулагдах Улаанбаатар хотын 380 жилийн ойн нэрэмжит спортын наадам | 10-р сарын 26, 27 Бямба, Ням 12:00 цаг | Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Спорт заал |
11 | “Хот байгуулалтын түүхэн үйл явц, өнгөрсөн, одоо, ирээдүй” эрдэм шинжилгээний бага хурал | 10 -р сарын 28 Даваа 10:00 цаг | BLUE SKY Цогцолборын Даймонд кристал танхим |
12 | Мэлхийт хөшөө, Нийслэлийн Сүлдэт хуур, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлэх ёслол | 10-р сарын 28 Даваа 12:00 цаг | Турк Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн |
13 | Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт | 10 -р сарын 28 Даваа 14:00 цаг 18:00 цаг | Нийслэлийн Соёлын төв өргөө |
14 | Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал GARUDA /Хангарди/ гардуулах ёслол | 10-р сарын 28 Даваа 18:00 цаг | “Зайсан” хилл |
15 | Нийслэлийн удирдлагууд ЕБС-иудын ахлах ангийнханд “Өнөөдөр Нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана | 10-р сарын 29 Мягмар 08:00 цаг | Сургуулиуд дээр |
16 | “Азийн орнуудад хот, суурин газруудын агаарын бохирдлын эх хүүхдийн эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөг бууруулах нь” хэлэлцүүлгийн нээлт | 10-р сарын 29 Мягмар 09:00 цаг | “Туушин” Зочид буудлын 5 дугаар давхар, “Соёмбо” танхим |
17 | Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан НИТХ-ын “Хүндэтгэлийн чуулган” | 10-р сарын 29 Мягмар 10:00 цаг | Нийслэлийн “Хангарди” ордны хурлын танхим |
18 | “Бидний бүтээл сансарт” 38 мянган метрийн өндөрт бөмбөлөг хөөргөх ёслол | 10-р сарын 29 Мягмар 11:00 цаг | Д.Сүхбаатарын талбай |
19 | Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх, Төрийн далбаа, Улаанбаатарын туг мандуулах ёслол | 10-р сарын 29 Мягмар 12:00 цаг | Д.Сүхбаатарын талбай |
20 | Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан | 10-р сарын 29 Мягмар 14:00 цаг | Монгол Бөхийн өргөө |