
Өнөөдөр гадаа -2 градусын хүйтэн байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 23-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 296 дахь өдөр бөгөөд он дуусахад 69 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө -2 хэмийн хүйтэн бол шөнөдөө -8 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 25, хоёр хар ногоон мэнгэтэй харагчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нүд бүрэлзэн улцайх гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2705.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.40, юань 383.50, вон 2.28 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Замын цагдаагийн зүүн талд "Алфа" зочид буудалд 10.30 цагаас ОУХБ-аас эдгээр хуульч өмгөөлөгчдийг чадавхжуулах зорилгоор “Албан бус салбар дахь хөдөлмөрлөх эрх суурь зарчмууд ” сэдэвт сургалт зохион байгуулна.
- 11.00 цагт Монголын Хүүхдийн ордонд нийслэлийн 2019 оны "Шилдэг хороо" хэсгийн ахлагч нарын "Шилдэг баг" "манай хороо-миний гудамж" аяны шагнал гардуулах ёслол болно.
- 14.00 цагт Улаанбаатар чуулгын үзвэрийн танхимд нийслэлийн 2019 оны "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага", "Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн"-ээр шалгарсан шилдэг байгууллага, өрх, иргэнд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болно.
- Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшин бизнес эрхлэгчидтэй хийх нээлттэй уулзалт 14.00 цагаас болно.
- БХБЯ-наас “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь” үндэсний зөвлөлдөх уулзалтыг 09.00-17.00 цагт “Новотел” зочид буудлын 4 давхрын хурлын танхимд зохион байгуулна.
- Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас АН-ын “Шинэчлэл” хөдөлгөөнийхөн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа асуудлаар мэдээлэл хийнэ.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 2011 онд Ливи улс Муаммар Каддафийн дэглэмийг халсан хэмээн мэдэгджээ.
- 2002 онд Чечений террористууд ОХУ-ын нийслэл хотын Дубровк дахь Театрын төвд жүжиг үзэж байсан 800 орчим хүнийг барьцаалжээ.
- 2001 онд iPod-ын анхны загвар гарчээ.
- 2000 онд Пенсельванийн Их сургуулийн эрдэмтэн дэлхийн хамгийн эртний буюу 250 сая орчим жилийн настай бактерийг илрүүлжээ.
- 1998 онд АНУ-ын Буффало хотод нууцаар үр хөндөлт хийж байсан Барнетт Степьян эмчийг мэргэн бууч буудан хороожээ.
- 1940 оны энэ өдөр “хөлбөмбөгийн хаан” Бразилын тамирчин Пеле төржээ.