
"Улаанбаатар смарт карт" компани автобусны "U-Money" картын шинэ үйлчилгээнүүдээ танилцууллаа.
Тодруулбал, U-Money.mn сайтыг өчигдрөөс шинээр ашиглалтад оруулсан бөгөөд тус сайтаар картын төлбөр болон бусад холбогдох мэдээллийг иргэдэд хүргэх зорилготой аж.
Энэхүү вебсайтад хэрэглэгч гишүүнээр элссэнээр хэрэглэгч өөрийн картын төлбөр болон гүйлгээний мэдээллийг дэлгэрэнгүй харах боломжтой юм. Мөн үүний зэрэгцээ "Улаанбаатар смарт карт" компаниас ирэх арваннэгдүгээр сард "U-Money" аппликейшнийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Түүнчлэн тус компани U-Money картыг банкны пос машинаар цэнэглэх хөгжүүлэлтийн ажлыг хийж эхэлжээ. Тус үйлчилгээг арванхоёрдугаар сар гэхэд нэвтрүүлнэ хэмээн мэдэгдлээ.
