
Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт иргэн Б /14 настай, эмэгтэй/ сураггүй алга болсон тухай дуудлагыг 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 14.00 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 12 алба хаагч, Цагдаагийн газраас 75 алба хаагч, ЗХ-ний 330 дугаар ангиас 30 алба хаагч, нийт 117 алба хаагч, 2 нохой, 7 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 18.00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон. Иймд өнөөдөр буюу 25-ны өглөө эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ.