
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж Мөрөн сумын нутаг дэвсгэрт тус сумын иргэн хууль бусаар долоон цагаан зээр агнасан зөрчлийг илрүүлэн хураан авч, экологи эдийн засгийн хохирлыг тооцон, үргэлжлүүлэн шалгаж байна.
1970 онд Монголын нутагт таван сая цагаан зээр тоологджээ. Харин 2010 оны тооллогоор тоо толгой нь 3 сая болтлоо буурчээ. Сүүлийн үед хууль бус ан агнуур хийснээс болж тоо толгой нь эрс багасаад байна.
