
Өнөөдөр гадаа 8 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 29-ний өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 302 дахь өдөр бөгөөд он дуусахад 63 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 8 хэмийн дулаан бол шөнөдөө -5 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 1, таван шар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2705.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 385.50, вон 2.31 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- УУХҮЯ-ны Хурлын танхимд 11.00 цагаас "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хурал болно.
- Сүхбаатарын талбайд 11.00 цагт "Бидний бүтээл сансар" 38 мeтрийн өндөрт бөмбөлөг хөөргөх ёслол болно.
- Монгол - Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд зориулсан Соёлын өдрүүд үргэлжилж,
09.00 цагаас ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын 3 давхарт “Шинжлэх ухааны хөтөлбөр”-ийн үр дүнг хэлэлцэнэ. - “Экспорт Монгол-2019” чуулга уулзалт Корпорэйт зочид буудалд 10.00 цагаас болно.
- НҮБ-ын байрны 3 давхрын танхимд 09.30-17.00 цагаас ЮНЕСКО-ийн Холбоот сургуулиудын үндэсний зохицуулагчдын Зүүн хойд Азийн бүс нутгийн уулзалт болно.
- “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XVII хуралдаан” болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- 1982 оны энэ өдөр Тайванийн алдарт жүжигчин, 43 болон 47 дахь удаагийн "Golden Bell" авардсаас шилдэг эмэгтэй жүжигчний шагналтан Ariel Lin мэндэлжээ.
- Харин сүмогийн 41 дахь ёкозүна Чиёнояма Масанобү 1977 оны энэ өдөр таалал төгсчээ.
- 2015 онд БНХАУ 35 жилийн дараа "нэг гэр бүл-нэг хүүхэд" бодлогоо албан ёсоор цуцалжээ.
- 2008 онд АНУ-ын агаарын тээврийн хоёр том компани нэгдэж, тус улсын агаарын тээврийн салбарт хамгийн том авиа компанийг үүсгэжээ.