
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багт тус аймгийн Булган сумын 4 дүгээр багийн харьяат иргэн Л /23 настай, эмэгтэй, “Ховд” их сургуулийн 4 дүгээр курсын оюутан/ ах Н-ийн гэрээс хичээлдээ аравдугаар 23-ны өдрийн 07:00 цагт гараад сураггүй болсон. Иймд нэн даруй тус аймгийн Цагдаагийн газар эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул “Ховд” голын усанд эрэн хайх тухай хүсэлтийг аймгийн Онцгой байдлын газарт 25-ны өдрийн 15:24 цагт ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын 6 алба хаагч, Цагдаагийн газрын 26 алба хаагч, ар гэрийн 8 иргэн, “Ховд” их сургуулийн 8 оюутан, нийт 48 хүн, 7 автомашинтай энэ сарын 27-ны өдрийн 12.00 цагаас эхлэн “Сагсай хавцал”-аас “Соёмбот-Уул” гэдэг газар хүртэл 9 км-т явганаар, “Ховд” голд 1.5-2 метрийн гүнд 3 удаа шумбаж эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18.10 цагт түр зогсоосон. 10.28-ны өдрийн 09:00 цагаас эхлэн 10.29-ний өдрийн 09:00 цаг хүртэл Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоож, 29-ний 09.00 цагаас эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ.