
Өнөөдөр гадаа 12 градусын дулаан байна. Цаг, агаар, зурхай, валютын ханш гээд таны энэ өдрийн ажилд хэрэгтэй бүхий л мэдээллийг багцлан хүргэе. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.
10 дугаар сарын 30-ны өдөр
Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:
- Өнөөдөр бол жилийн 303 дахь өдөр бөгөөд он дуусахад 62 хоног үлдлээ.
- Цаг агаар өдөртөө 12 хэмийн дулаан бол шөнөдөө -2 градус хүйтэн байх нь ээ.
- Билгийн тооллын 3, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болох гэнэ. Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2705.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.80, юань 386.00, вон 2.32 төгрөг байна.
Өнөөдөр болох онцлох үйл явдлууд:
- Махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн 6 дүүрэгт явуулж эхэлнэ. Нээлт Хүчит шонхор зах дээр болно.
- “XXI зуун-Хавдаргүй Монгол" 1000 гэр бүлийн зөвлөгөөн 09.00 цагт Төрийн ордны “Их танхим”-д эхэлнэ.
- 09.00 цагаас "Монголын Эдийн засгийн форум-2019" МҮХАҮТ-ын Их танхимд болно.
- 11.00 цагаас МХЕГ-ын Хурлын танхимд Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн үед хийгдэж буй хяналт шалгалт, сайжруулсан түлш, уул уурхай, ЕБС, цэцэрлэгт хийгдсэн шалгалт, хордлого халдвар зэрэг асуудлаар мэдээлэл хийнэ.
- Сэтгүүл зүйн ёс зүйн форум Blue Sky буудалд "ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ-ДИЖИТАЛ ХУВЬСАЛ" сэдвээр болно.
- 10.00-14.00 цагаас Монгол-Япон Сургалтын Эмнэлэг В1 давхарт Үйлчлүүлэгч дэмжих төвд 10.30 цагаас "ХӨХНИЙ ХОРТ ХАВДАРЫН ЭСРЭГ ХАМТДАА" сэдэвт өдөрлөг болно.
Энэ өдөр дэлхийн түүхэнд:
- Өнөөдөр ЗХУ болон Украйн улсад Улс төрийн намуудын хохирогчдыг дурсгалыг хүндэтгэх өдөр тохиож байна.
- Мөн өнөөдөр Олон улсын ортопедийн эмч нарын баярын өдөр тохиож байгаа аж.
- 1984 оны энэ өдөр Америкийн алдарт жүжигчин, модел Eva Marcille мэндэлжээ.
- 1981 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын том охин Иванка Трамп мэндэлжээ.
- 1987 онд Японд мэдээллийн технологийн NEC корпораци анхны 16 битийн видео тоглоомын консол болох "PC Engine"-ыг худалдаанд гаргажээ.
- 2015 онд Румын улсын нийслэл Бухарест хотын нэгэн шөнийн клубт гал гарснаас болж 64 хүн амиа алдаж, 147 хүн бэртжээ.